sonin.mn
"Алдар” спорт хорооны бөх Г.Ханбүргэд, М.Даваабанди нар Казахстаны Алматыд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ. Тэд одоо Казахстаны бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх сарын 11,12-нд Кыргызстаны нийслэл Бишкект болох тэмцээнд оролцоод эх орондоо ирнэ.
 
Өнгөрсөн гуравдугаар сард бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болсон. Уг тэмцээний сонгомол бөхийн 67 кг-ын жинд Г.Ханбүргэд мөнгө, 55 кг-д М.Даваабанди хүрэл медаль хүртсэн.
 
Мөн тэд өнгөрсөн сард урд хөршид болсон насанд хүрэгчдийн Азийн аваргад зодоглосон юм.
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин