БСШУСЯ-ны Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард үндэсний бөхийн нэр бүхий 31 тамирчнаас шинжилгээ авсан байдаг. Шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институт /KIST/-ийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд таван бөхөөс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад багтсан зүйл илэрчээ.
Ийнхүү шинжилгээнд “бүдэрсэн” бөхчүүд нь улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар байсан аж.
Харин тав дахь бөх нь өөрийн хүсэлтээр В сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Допингийн эсрэг үндэсний төвөөс гаргасан мэдэгдэлд, В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ ирүүлээгүй бусад бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаагаа МҮБХ-нд албан бичгээр мэдэгджээ. Уг албан бичигт дурдагдаж, шинжилгээнд дахин хамрагдах хүсэлт гаргасан бөх нь улсын заан Б.Пүрэвсайхан байсныг саяхан МҮБХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрээс мэдэж авлаа.
Тус холбооныхон хуралдаж, үндэсний бөхийн тамирчин Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш нарын улсын цолтой бөхчүүдэд допинг хэрэглэсэнд нь оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, барилдах эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн байна. Тэдний барилдах эрхийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилээр түдгэлзүүлээд байсан юм. Эдгээр нэр бүхий бөхчүүд буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, эрхээ сэргээлгэхийг хүсч МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл бичсэнийг үндэслэн ийм шийдвэр гаргасан нь хэл ам дагуулаад байна. Юуны өмнө нэг дор шинжилгээнд хамрагдаж, барилдах эрхээ хамт хасуулсан аймаг, сумын цолтой бөхчүүдийг яагаад ялгаварлах болов. Эсвэл тэд өргөдлөө бичиж, хүсэлт гаргаагүй юм уу гэх сөргөлдөөн гарч ирлээ. Гэхдээ тэд зүгээр суугаагүй байх л даа. Учир нь, Допингийн эсрэг үндэсний төвөөс 200 гаруй тамирчныг шинжилгээнд хамруулахад хориотой бодис илэрсэн чөлөөт бөх, бодибилдингийн тамирчид шийтгэлээ үг дуугүй хүлээгээд явдаг бол үндэсний бөхийнхөн л хэл ам хийгээд байдаг нь өмнө допинг хэрэглэсэн бөх удтал маргалдсаны эцэст шийтгэлгүй өнгөрч байсан түүхтэй нь холбоотой байж болохыг Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат хэлж байжээ. Тийм болохоор аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдах эрхийг сэргээлгүй орхисон нь эцэс төгсгөлгүй ээлжит хэрүүл маргааны эхлэл ч болж магадгүй.
Түүнээс гадна МҮБХ-ноос барилдах эрхийг нь сэргээсэн улсын цолтой бөхчүүд цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглож, олон түмнийг наадуулан цэнгүүлэхээс өмнө давааны “найраа”-нд оролцож, дүү нараа начин цолонд хүргэх хүсэл сонирхолтой байхыг ч үгүйсгэх аргагүй юм гэх хардлага бөх мэддэг, үздэг, сонирхдог хүмүүсийн дотор яригдаж байна. “Бас допингийн төрлийн бодис хэрэглэж, хүч чадлаа сэлбэхийг ч үгүйсгэх аргагүй.
Тэр цагт тэднээс допингийн шинжилгээ авах шаардлагагүй, сорьцод хамрагдаагүй болохоор цолоо хураалгах, эрхээ хасуулахын зовлон шаналгаагүй байх нигууртай” гэсэн таамаг дэвшүүлэх хэсэг ч байгаа юм. Тиймээс эрхэм улсын начин гарьд, заанууд аа! Олон түмний дээрх хардлага, сэрдлэгийг үгүйсгэж, улсын баяр наадамдаа үнэн хүчийг үзүүлэн, цол эрэмбээ ахиулахын төлөө шударгаар барилдах нөхцөлийг бүрдүүлснээ батлах хамгийн шилдэг арга нь В сорьцын шинжилгээнд хамрагдаж, “цэвэр” байгаагаа харуулах явдал юм. Тамирчныг А сорьцын шинжилгээнд түүвэрлэн авч хамруулахад 300-500 ам.доллар зарцуулдаг бол дахин шинжлүүлэх зардлаа өөрөө гаргадаг болохыг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн байдаг. Дэлхий нийтэд Допингийн эсрэг төвөөр хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй лаборатори байдгийн дотроос манай улс БНСУ-ын Допингийн хяналтын лабораторитой гэрээний үндсэн дээр хамтран ажилладгийг дахин сануулъя. Нөгөө талаар манай улсын тамирчдаас допингийн шинжилгээгээр хориотой бодис илэрч, тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж байсан тохиолдол цөөнгүй бий. Хамгийн сүүлд чөлөөт бөхийн гавьяат тамирчин Орхон дэвжээнд гарах эрхээ дөрвөн жилээр хасуулчихаад байгаа билээ. Гэхдээ энэ нь хөдөлшгүй хатуу чанга “шийтгэл” биш бөгөөд гавьяат тамирчин Пүрэвбаатарын эрхийг хоёр жилээр түдгэлзүүлж байсан ч нэг жилийн дараа барилдах “тийз”-ээ авч байсан удаатай.
Дэлхийн энтэй тамирчдад ийм боломж олгож, “шийтгэл”-ээс нь чөлөөлж байхад “санамсаргүй” алдаж оносон монгол үндэсний бөхчүүдэд “өршөөл үзүүлж” яагаад болохгүй гэж.
Энэ асуудалтай холбогдуулан МҮБХ-ны нарийн бичгийн дарга, улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр болсон МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын барилдах эрхийг тэргүүлэгчдийн олонхийн саналаар сэргээхээр болсныг мэдээлсэн юм. Холбооны тэргүүлэгч 15 хүний найм нь дэмжсэн санал өгсөн байна. Тэгэхдээ дээрх нэр бүхий бөхчүүд дахин допинг хэрэглэсэн эсэхийг хэн ч магадлаагүй, басулсын баяр наадамд дөрвөөс дээш давах үгүйг хэн ч таашгүй.
“Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэгчлэн хэдийн даваанд хэн гэдэг аавын хүү улсын цолтныг өвдөг шороодуулахыг таах аргагүй нь үнэн. Харин допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэж, хүч тамираа сэлбээгүй гэдгээ нотолж, барилдах эрхээ баталгаажуулах, олон нийтийн хар сэрийг үгүйсгэх ганц гарц нь шинжилгээнд хамрагдаж, “цэвэр” хариугаа үзүүлэх явдал л болжээ.
Энэ нь “хоёр толгой”-той МҮБХ-ныхон болон бөхчүүдийн талцлаас хамаагүй баталгаатай гэдгийг өнөө цагийн хүчит бөхчүүддээ сануулж байна. Бие ариун тунгалаг, бяр хүч тэгшрэх болтугай.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
ЯДАХДАА БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАССАН ШИЙДВЭРЭЭ ЯС МӨРДДӨГ БОЛЖ БАЙЖ СЭРГЭЭШИЙН АСУУДАЛТАЙ ТЭМЦЭХЭД ҮР НӨЛӨӨТЭЙ !!! ОЛОН НИЙТ ТӨДИЙЛӨН ГАДАРЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО ! БӨХЧҮҮД ТАМИРЧДЫН ХУВЬД ГАЗАР АВСАН БАРАГ ХЭН НЬ ХЭРЭГЛЭЭД БАЙГААГ ХООРОНДОО ШИВЭР АВИР ЯРЬДАГ БОЛООД УДАЖ БАЙГАА ГАМШИГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН АСУУДАЛ ШҮҮ!!! СЭРГЭЭШИЙН ТӨРЛИЙН ЭМ БОДИСИЙН ХУУЛЬ БУС НАЙМАА СҮЛЖЭЭ ХҮРТЭЛ БИЙ БОЛЖ НЭР БҮХИЙ БӨХЧҮҮД Ч ХОЛБООТОЙ БОЛСОН !!! СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЖ ОВОЙЖ ОЦОЙН УЛМААР ЧАЛХГҮЙ БОЛТЛОО МЯАРСАН БӨХЧҮҮДИЙН АМЬД ЖИШЭЭ ЖИЖИГ ХЭМЭЭХ А.СҮХБАТ БЭЛЭЭХЭН БУЙГ БӨХЧҮҮД БҮГД МЭДНЭ!!!

Энэ хэдэн балай бөхчүүдэд цолын өгөхөд болно. тэдэнд байр машин мөнгө өгөх хэрэггүй.
допиндсон бөхийн барилдах эрхийг насан туршид нь хасах дүрэм гарга.
Улсын наадамд барилдах бүх бөхчүүд допингийн шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй.Тэгвэл шудрага болно. Наадамд барилдахгүй бөхчүүд нь хэрэглэсэн гэсэн үг
Buhiin holboo tuushtai baimaar yum . 2 jileer barildah erhii n hassan l bol 2 jiliin n guitsee l de. Iim jishig togtvol yaah bolj bna.
tsolnii nairaa hiidgiig ni medeed bhad l tom tsoltonguud hudlaa dur esgehee boliochee.baljaa maljaa 1 ch dawahgui baij naadamd barildahiig ni horigloh heregtei
avarga Suhbat gj hutguur ehlelig ni tavisan ym shu de
sukhbat, sumyabazar, erhembayar, ragchaa nariiin tsoliig huraaya. ed nar chin doping hereglesen geed zugeer ungursen sh dee.
Баянмөнх аварга МҮБХ орсноос ийм асуудал гарч байна. Допинтой бөхийг 4 жил хасдаг олон улсын жишгийг баримтлах хэрэгтэй байна. Үнэндээ А.Сүхбат допингийн шинжилгээнээс зугтаж зодгоо тайлсныг ард түмэн мэднэ. Монголын үндэсний бөх цэвэр ариун байх ёстой. МҮБХ хуучнаараа ажиллах хэрэгтэй шүүдээ. ДОПИНТОЙГОО ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ. БАЯНАА аваргаа.
Boon keryyl tord bok holboond bi keke
Монголын үндэсний бөх олимпийн тоглолтод оролцдоггүй, орон нутгийн чанартай барилдаан тул допин авна энэ тэрээ гэж сүр бадруулж хэдэн бор юм олох гэсэн шуналтнууд болих хэрэгтэй. Манай үндэсний бөх байтугай дэлхийд гарсан суммо бөхийн барилдаанд ийм өвчигнөл байхгүй шүү дээ.
Мэргэжлийн биш зүгээр л сонирхогчийн, үндэсний уламжлалт эд болохоор допингийн хяналт тавиад л , Монголын улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг энэ тэр гэж дөвчигнөх хэрэг байна уу? Үхтлээ хамаагүй допингоо хэрэглээд ичихгүй бол тэр байр саваараа шагнуулаад, алиалагчаас дутахгүй унжлага дарцгаа намируулаад л явцгааж байг л дээ. Ирээдүйд хэн ч тоохгүйээ, одоохондоо хэдэн бор юмны төлөө барилдах биш зодолддог биздээ, ичмээр..
А.Сүхбат аврага ДОПИНГ анх хэрэглэж салхийг нь хагалсан хүн . Өөрөө хэрүүлч, хадам Баянмөнх нь хэрүүлч орилолдсоор байгаад хариуцлага тооцуулаагүй өнгөрсөн юм даг . Тухайн үед нь арга хэмжээ авсан бол энэ асуудал даамжирахгүй байсан биз. Одоо ДОПИНГ хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах гээд яваа хүн нь энэ Баянмөнх уг нь хойч ирээдүйгээ бодвол энэ асуудалд өршөөлгүй хатуу байх ёстой. Одоо яая гэхэв Допинг хэрэглэсэн бөхчүүд нь барилдаг бусад бөхчүүд УЛСЫН НААДАМД битгий зодгол

Пүрэвсайхан Даш Бат-Орших оо ичиж амьдарна яаж хэрэглдэгийг чинь найз нөхөд дэвжээнийхэн чинь ярьдаг шдээ харин та 3 ын хэд хэдэн наадмаар илэрсэн допингыг чинь ах нар чинь сайн дарж өгсөн шүү!!! Хүмүүсийг т1 гэж бодон гүрийхээ боль тэрний оронд эр хүн шиг 2 жил тэс та 5 д харин ч Дэлхийд байхгүй асар зөөлөн энэрэнгүй шийтгэл ноогдуулсан шүү!!! Бөхийн өргөөнд орж ирж байна гэдэг чинь гутамшиг шүү ичээч ээ та 3 бариулдуулахын төлөө явьж байгаа хүмүүс хүртэл та 3 аас ичиж үхэх гэж бйагаа шүү ялангуяа Ховд аймгийн аймгийн цолтон ба дээш цолтноос одоо ч авсан бүгдэнгээс нь илэрнэ, хүмүүс т1 биш ээ Пүрэвсайхаан олон жил хөлрөхгүй яр шархандаа баригдаж барилдлаа ядаж биеээ бод хамгийн аймар нь чи удмын генээ устгаж танай хүүхдүүдээс бөх төрнө гэдэг хэцүү эцэст нь чиний ах ч гэсэн бараг үхдэл шахуу болтлоо тариулж гуйлгачин болтлоо мөнгөө шавхаж байсныг чинь бүгд мэднэy чамайг бяртай явахын цагт бүгд мэндлэнэ хөгшрөөд чи хэн ч биш болно тиймийн учир хүн шиг одоо тэр сэргээшээ боль!!!