sonin.mn
Монгол улсын засгийн газрын тогтоолоор гурван жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Их хурд-8” уралдаан Хүй долоо худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 
Өнөөдрийн уралдаан Их насны морьдын уралдаанаар эхэллээ. Их насны хурдан морьдын уралдаанд нийт 51 ажнай хурдан хүлэг бүртгүүлснээс 49 ажнай  22 км-ийн зайд уралдсан. 
1. Завхан  аймгийн Тосонцэнгэл  сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач  Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнай 
2. Завхан аймгийн Завханмандал  сумын харъяат Ц.Мөнххуягийн цавьдар аман хүзүү
3. Булган аймгийн Могод сумын харъяат МУМУ Ц.Цэнгэл хүрэн айргийн гурав
4. Завхан  аймгийн Тосонцэнгэл  сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан айргийн дөрөв
5. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат, Нийслэлийн алдарт уяач  О.Рэнчинжүгдэрийн бор айргийн тавд хурдалж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгалаа.
Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.