sonin.mn
Японы “Сайтама арена’’ цэнгэлдэх хүрээлэнд тус улсын сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчид Германы багийг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийлээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон уг тоглолтод Японы шигшээ багийг дэмжихээр их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү нар хүрэлцэн очжээ. Аваргууд тоглолтын нээлтэд оролцож, Хакүхо хоёр оноо, Какүрюү гурван онооны шидэлт гүйцэтгэжээ.
 
Гоол оруулсныхаа дараа Хакүхо “Би багадаа сагсан бөмбөгчин болохыг мөрөөддөг байсан. Энэ талбайд зогсч байгаа нь нэр төрийн хэрэг. Хачимүра Рүй байхад ялна гэдэгт итгэж байна” гэжээ.
 
Тэдний хөгжөөн дэмжсэн тоглолт 85:83-аар Японы багийн ялалтаар өндөрлөжээ.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин