sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрийн тулаан болж мягмар гарагт /2019.09.10/ манай 2 тамирчин үзэгчийн суудалд шилжлээ.
Тухайлбал, 81 кг-д Н.Шинэбаяр Узбекстаны Д.Рузметовт 0:5 -аар, 91 кг-д С.Эрдэнэбаяр Словакын Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдлоо. ДАШТ-д оролцож буй манай 7 тамирчны 3 нь ийнхүү тэмцээнээ дуусгалаа. Манай боксчдын дараагийн тулаан есдүгээр сарын 14-нд болох бөгөөд энэ өдөр 52 кг, 63 кг-ийн тулаан явагдах юм.
 
Тодруулбал, 52 кг-д 41 боксчин оролцож байгаа ба манай Х.Энхмандах эхний тойрогт хийлсэн бөгөөд Казахстаны С.Бибоссиновтой тулалдана. Хэрэв түүнийг ялахын бол шилдэг 16-д Колумб, Аргентин, Тайландын аль нэгтэй таарна.
Харин 63 кг-д хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөж байгаагаас Армийн дэлрийн аварга Б.Чинзориг эхний тойрогт гоц мөргөсөн, есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестиний ялсантай тулалдана. Энэ учрааг ялбал Холланд-Польш, Киргиз-Энэтхэгийн хэн ялж гарч ирсэнтэй хүч үзнэ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг