sonin.mn
БНСУ-ын Чежүд болсон сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн Гран-При тэмцээнд түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өнөөдөр эх орондоо ирнэ. Тэд энэ долоо хоногийн сүүлчээр тэмцээнд оролцох хуваарьтай учир удахгүй хилийн дээс алхах юм байна. Тиймээс онгоцноос буусан даруйдаа мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн байна. Эргэн сануулахад, ОХУ-ын Нева багийг 14:12-оор хожиж шигшээд шалгарсан “Улаанбаатар ММС Энержи”-ийнхэн Словений “Пиран’’-уудыг 13:10-аар буулгаж
авсан. Багууд өмнө нь 2017, 2019 онд учраа таарч тус бүр нэг хожилтой байсан. Харин энэ удаад Монголын сагсан бөмбөгчид дэлхийн Гран-при тэмцээнд анх удаа түрүүлж аварга цол хүртсэн билээ. Мөн Чэжүгийн дэлхийн Гран-При тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрнямыг нэрлэсэн юм.
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин