sonin.mn

Бээжингийн өвлийн олимп болон паралимпын бэлгэдэл бүхий тусгай зөвшөөрөлтэй дурсгалын зүйлсийг албан ёсоор худалдаалж эхэлжээ. Тусгай зөвшөөрөлтэй бараанд бичиг хэргийн хэрэгсэл, хувцас, энгэрийн тэмдэг, түлхүүрийн оосор, хөргөгчний наалт, гар урлалын бүтээл, үнэт металл зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно. Наадамд 95 орны 3000 гаруй тамирчин спортын долоон төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Мөн Бээжин нь өвлийн болон зуны олимпын наадам зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм. Түүнчлэн өвлийн олимпын зохион байгуулалтад 39 мянган сайн дурынхан ажиллах аж. Үүнээс олимпын наадамд 27 мянга, паралимпын наадмын зохион байгуулалтад 12 мянган сайн дурынхан ажиллах ба эх газрын Хятад, Хонконг, Макао, Тайваниас тус тус бүрдүүлэхээр төлөвлөжээ.

 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин