sonin.mn

Бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 8-10 ны өдрүүдэд БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулна. Дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсын Бодибилдинг фитнессийн холбооны 16 тамирчин өрсөлдөхөөр болжээ.

 

Тус тэмцээнд Б.Хэрлэн, Ч.Мянганбилэг Н.Анужин нар нас насны ангилалд оролцож буйгаараа онцлогтой аж.

Манай баг тамирчид тус тэмцээнд жил бүр өндөр амжилт үзүүлдэг билээ. Тухайлбал, Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн удаагийн аварга Бодибилдингийн тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийг уншигчид маань андахгүй билээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин