sonin.mn
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Пауэрлифтинг фитнесийн нэгдсэн холбооны таван жилийн ойд зориулсан хүчний гурван төрөлтийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан уг тэмцээнд насанд хүрэгчдийн долоо, өсвөрийн хоёр, залуучуудын гурав, мастерын дөрөв, эмэгтэй гурав буюу нийт 19 жинд есөн аймгийн 130  тамирчин өрсөлдсөн юм.
 
Тэмцээнийг жил болгон нээлттэйгээр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тэмцээн эхний өдрөөсөө өрсөлдөөнтэй өрнөж хамгийн хүнд жин буюу 300 кг-ыг Багануур дүүргийн тамирчин н.Ирээдүй өргөжээ.
 
Тэмцээний нийт дүнгээр Орхон аймгийн баг тамирчид тэргүүлж, хоёрдугаар байрыг Дархан-Уул аймаг, гуравдугаар байрыг Улаанбаатар хотын “Стронк фитнес” клубын баг тамирчид хүртсэн юм. Тэмцээний үеэр классик пауэрлифтингийн нээлттэй тэмцээнийг аймаг орон нутагтаа хөгжүүлэх зорилгоор олон нийтийн анхаарлыг хандуулж ажиллахаа Орхон аймгийн Пауэрлифтинг фитнесийн нэгдсэн холбоо мэдэгдлээ.
 
 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: Монцамэ агентлаг