sonin.mn
2019-2020 оны сургуулийн жилийн нээлтийн хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2019 оны “Мэргэжлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн"-ийг Зэвсэгт хүчний 065, 353, 337 дугаар ангиудын байрлалд 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээн хоёр төрлөөр явагдсан бөгөөд “Мэргэжлийн аварга бага мэргэжилтэн”-д найман мэргэжлээр 51 ахлагч, “Мэргэжлийн аварга тоот” тэмцээнд есөн офицер, 50 ахлагч оролцож авхаалж самбаа, мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний дүнгээр “Мэргэжлийн аварга РЛС-ын оператор”-оор дэд ахлагч Ц.Тэмүүжин (065), "Мэргэжлийн аварга планшетчин”-аар ахлагч П.Хажидмаа (325), “Мэргэжлийн аварга дизельчин”-ээр ахлах ахлагч Б.Дарханбаатар (065), “Мэргэжлийн аварга радиотелеграфчин”-аар ахлах ахлагч Л.Оюун-Эрдэнэ (065), “Мэргэжлийн аварга хөдөлгүүрийн механикч”-аар ахлагч Б.Билгүүн (303), “Мэргэжлийн аварга цахилгаан, тусгай тоноглолын аварга механикч”-аар дэд ахлагч Э.Алтанбагана (337), “Мэргэжлийн аварга радио-электрон тоноглолын аварга механикч”-аар ахлагч Л.Нямдорж (337), “Мэргэжлийн аварга нисэхийн зэвсэглэлийн механикч”-аар ахлах ахлагч Д.Гэндмаа (337) нар шалгарлаа. Энэхүү тэмцээнд оролцсон 51 ахлагчаас авсан оноогоороо сургагч ахлагч Ц.Болдбаатар (065) бусдыгаа манлайлав.
 
 
 
“Мэргэжлийн аварга тоот” шалгаруулах тэмцээний “Тэргүүний байлдааны жижүүрлэлтийн тоот”-оор Зэвсэгт хүчний 065, “Тэргүүний харвах суурийн тоот” болон “Тэргүүний техникийн дивизионы тоот”-оор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тоотууд шалгарсан юм.
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин