sonin.mn

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказын “Манеж” спортын ордонд боллоо.

 

Тэмцээнд 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэнээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн боллоо.

 

Тэрбээр Владикавказын дэвжээнд Дагестаны Рахман Минтуллаевыг 2:2-оор, Узбекистаны Жахонгирмирза Туробовыг 10:0-ээр, энэ жилийн Оросын аварга Рамис Гамзатовыг 4;1-ээр, хагас шигшээд Александр Сабановыг 2:1-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аварга Ахмед Идрисовт 2:5-аар дийлдсэн юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин