sonin.mn

Монте Карлогийн 44 дэх их наадмын “Хүрэл алиалагч” шагналыг Монголын “Шонхорын дууль” шидэх банзнаас дүүлэгчид хүртэж, дэлхийн циркийн түүхэнд бичигдлээ. Тэдний дасгалжуулагчаар Б.Золбаясгалан, бүжиг дэглээчээр А.Батхүү нар ажиллажээ.

 

Ерөнхий найруулагчаар “Циркус Монголиа Хадгаа” компанийн захирал Ч.Хатанбаатар ажилласан байна.

 

 

Энэ талаар Б.Золбаясгалан “Монте Карлогийн “Хүрэл алиалагч”, Вангийн нэрэмжит шагнал их үнэ цэнээр олдлоо” хэмээн цахим хуудастаа тэмдэглэжээ.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин