sonin.mn

Европт бэлтгэл сургуулилтаа хийж буй Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 21-23-нд Германы Дюссельдорф хотод болох “Их дуулга” тэмцээнд хүч үзнэ. Тэмцээнд 120 орны 700 гаруй жүдоч хүч, ур чадвараа сорихоос эрэгтэй 427, эмэгтэй 291 бөх байна. Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс Г.Болдбаатар, Э.Ариунболд, Г.Хэрлэн, Ё.Басхүү, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Моллай Сайед /Иран жүдоч/, О.Ууганбаатар, Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл нар дэвжээнд гарна. Эмэгтэй жүдочдоос  Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, барилдахаар болжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин