sonin.mn
Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2020 оны улирлын хуваариа гаргажээ. Цар тахлын улмаас энэ хавар явагдах байсан ихэнх тэмцээн хойшлогдож, зарим нь цуцлагдсан. Харин шинэ хуваарь ёсоор энэ улирлын тэмцээнүүд наймдугаар сарын дундуур эхэлж, аравдугаар сард өндөрлөхөөр тооцоолжээ.
 
 
 
”Continental Tour Gold” Финландад наймдугаар сарын 11-нд эхлэх бол Алмаазан лигийн эхний гараа Монакод наймдугаар сарын 14-нд төлөвлөгджээ. Том тэмцээнүүдээс хагас марафоны ДАШТ л үлдсэн бөгөөд аравдугаар сард Польшид явагдах юм байна.
 
 
 
“Diamond League-2020” тэмцээний хуваарь
 
8-сарын 14 –Монако
8-сарын 16- Гейтсхед, Их Британи
8-сарын 23- Стокхольм, Швед
9-сарын 2- Лозанна, Швейцар
9-сарын 4- Брюссель, Бельги
9-сарын 6- Парис, Франц
9-сарын 17- Ром\Неаполь, Итали
9-сарын 19- Шанхай, Хятад
10-сарын 4- Южин, АНУ
10-сарын 9- Доха, Катар
10-сарын 17- Хятад
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин