sonin.mn

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрээр саяхан батлагдаж түүнд олгосон аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасахаар болсон.

 

 

Шүүхийн уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байгаа юм. Наадмын наана Ерөнхийлөгч зарлигаа гаргавал Э.Оюунболдод унасан зарим бөхчүүд шинэ цолд хүрэх боломж бий.

 

 

Тэд хэн байх вэ гэвэл Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь даян аварга цол хүртэх бол Дорнод аймгийн харьяат Д.Анар улсын заан, Өвөрхангай аймгийн харьяат Б.Цэдэнсодном улсын харцага, Баян-Өлгийн харьяат Н.Мустафа улсын начин болох юм. Бас их шөвөгт үлдсэн улсын арслан Ц.Содномдорж чимэг нэмж нэгээс дөрвийн даваанд Э.Оюунболдод унасан бөхчүүдийг давсанд тооцох ажээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин