Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батбаярын Ариун-Эрдэнэд жүдо бөхийн 6 дугаар даны бүсийг өргөмжлөлийн хамт, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ шүүгч нарын зөвлөлийн гишүүн М. Бөхбат гардуулав.
Тэрбээр Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат юм.
ОУХМ Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 8 удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, Зүүн Азийн наадмын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай.
Мөн 2003-2013 оны Жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн гишүүн байв. Тэрбээр самбо бөхийн төрлөөр дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, дэлхийн тулааны спортын наадмын хошой алт, Ази тивийн 5 удаагийн аварга, хошой хүрэл медальтай, Самбо бөхийн насанд хүрэгчдийн 13 удаагийн Монгол Улсын аварга тамирчин юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Замын цагдаа нараа Та нар эхлээд энэ дүрэм мэддэггүй прус унасан оркуудыг торгосон торгуулиа бүрэн хурааж ав Огт огт өгдөггүй хэдэн сая болгочихоод "муу лалар цагдаа нар торгож л байдгийн Өгдөггүй юм. Яг авч харагдаач" гээд цаад оркууд чинь та нарт салаавч өгөөд явж байдаг юм байн лээ 60,000-аас илүү торгуультай бол хөдөлгөөнд оролцуулахгүй 100,000-аас илүү торгуультай бол эрхийг нь хасаач Хөдөөний оркуудад доромжлуулж байвал төрийн цагдаагийн хохь. Энэ оркууд чинь дайрчих гээд байна Арга хэмжээ яаралтай ав. Наад прустэй оркууд чинь халтуур хийхээрээ 1000-аар явдаг баян новшнууд Шууд журамлаач Яаралтай арга хэмжээ авбал ард түмний өргөн дэмжлэг хүлээнэ
100000 torguulaa toloogui bol mashiniig n shuud duudlagaar zaraad toluulne