sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга шандас сорьсноос Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгалаа.
Харин  аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга, айргийн гуравт Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга тус тус хурдалж унасан хүүхэд уясан уяач, хурсан олноо цэнгүүллээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг