sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даяар дуурсагдах далай даян дархан аварга Г.Өсөхбаяр, улсын харцага О.Хангай улсын заан Н.Түвшинбаяр нар энэ наадмын гурвын даваанд унаж бөхийн тааврыг эрс өөрчиллөө.
 
Гурвын даваанд 128 хүчит барилдсанаас  Монгол Улсын аварга Н.Батсуурь, Жавхлантөгсөөр, улсын аварга Ч.Санжаадамба, амгийн арслан Ванданбат, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Ш.Уламбаяраар, улсын аварга С.Мөнхбат, аймгийн арслан Т.Буянжаргалаар, улсын арслан П.Бүрэнтөгс, аймгийн харцага Т.Түвшинтулгаар, улсын арслан Ц.Содномдорж, аймгийн заан Б.Мандалбатаар тус тус гурав давсан юм.
 
Харин Даяар дуурсагдах далай даян дархан аварга Г.Өсөхбаяр, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэд, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэд, улсын арслан Д.Ганхуяг, аймгийн заан Л.Батсайханд, улсын гарьд Жаргалсайхан, аймгийн заан Э.Энх-Амгаланд, улсын гарьд И.Доржсамбуу, цэргийн арслан Г.Жамбалдоржид, улсын заан Н.Түвшинбаяр, улсын начин Бадамсүрэнд, улсын харцага О.Хангай, аймгийн арслан Э.Нямаад тус тус өвдөг шороодлоо.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг