sonin.mn

Гавьяат тамирчин Н.Төгсцогт Мексикийн “Zurdito" хочит Эдуардо Рамирестой ирэх сарын 19-нд тулалдахаар болжээ. Тэдний тулааныг Америкийн үндэсний хэмжээний Showtime сувгаар шууд дамжуулах аж. Боксчдын тулалдах газар өөрчлөгдөж Коннектикут мужийн Анкасвилль хотод болсон байна. Өнгөрсөн сарын 31-нд хоёр тамирчныг эрүүл мэндийн үзлэгт оруулахад хоёуланд нь эрүүл мэндийн хувьд сэргээш болон бусад хориотой зөрчил илрээгүй юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин