sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зайсан Хилл" цогцолборт өчигдөр эхэлсэн Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны намрын цуврал, "Женко" клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит “Улаанбаатар 2020” насанд хүрэгчдийн тэмцээний эхний өдрийн шилдгүүд тодорлоо.
Өнөөдөр дуусах энэ тэмцээнд 20 гаруй байгууллагын 220 тамирчин өрсөлдөж байна. Эхний өдрийн тэмцээний дүнг МЖБХ-ноос танилцуулж байна.
 
Эрэгтэйчүүдийн 60 кг-д:
 
1. Э.Сумьяабазар /Женко/
2. Д. Амартүвшин /Хилчин/
3. Сумьяа /Хурд/, Л.Өнөболд /Женко/
 
 
66 кг-д:
 
1. Ё.Басхүү /Хилчин/
2. Г.Хэрлэн /Сүлд/
3. Б.Эрхэмбаяр /Алдар/, Б.Нармандах /Женко/
 
 
73 кг-д
 
1. Г.Одбаяр /Женко/
2. Ц.Цогтбаатар /Сүлд/
3. О.Уранбаяр /Женко/, Б.Батболд /Хангарьд/
 
Эмэгтэйчүүдийн 63 кг-д
 
1. Б.Ганхайч /Алдар/
2. Ц.Хулан /Шинэ Бадрах/
3. Б.Баасанжаргал /Хилчин/, Л.Энх-Отгон /Спорт Сургууль/
 
 
70 кг-д:
 
1. О.Мөнхцэцэг /Сүлд/
2. Б.Эрдэнэт-Од /Алдар/
3. Р.Дуламсүрэн /Хаан Хүнс/, Г.Намуун /Борнуур/
 
-78 кг-д:
 
1. Ц.Наранжаргал /Женко/
2. М.Даваасүрэн /Боржин Төв/
3. Ц.Энхчимэг /Спорт Сургууль/, Б.Хонгорзул /Алдар/
 
 
+78 кг-д
 
1. Э.Гандиймаа /Хилчин/
2. А.Адьяасүрэн /Алдар/
3. Б.Мөнхтуяа /Хилчин/, Д.Номинзул /Алдар/ нар тус тус шалгарлаа.
 
 
Тэмцээний үеэр Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаатар, "Монретранс" группийн зөвлөх ОХУ-ын иргэн Андрей Чернихт дэд ерөнхийлөгчийн батламжийг гардуулсан байна.
 
 
Ташрамд дуулгахад, Хан-Уул дүүргийн Яармагийн 34 дүгээр сургуулийн математикийн багш Б.Чулуунбаатар анх “Женко” клубийг үүсгэн байгуулж, дасгалжуулагчаар нь гавъяат Ж.Энхбаяр, тэргүүнээр нь өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч, тухайн үед бизнесмэн Х.Баттулга сонгогдож байсан түүхтэй. Энэ клубээс олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар тэргүүтэй шилдэг жүдочид төрөн гарсан. Тэднээс насанд хүрэгчдийн жүдогийн ДАШТ-ээс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль, самбо бөхийн ДАШТ-ээс 7 алтан медаль хүртсэн байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг