Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал түрүүллээ. Тэрбээр 125 км замыг туулж, тэргүүн байрт шалгарсан байна.

 

Түүнээс гадна хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээр тэргүүлж, дөрвөн тусгай шагнал хүртжээ.

 

 

Б.Буджаргалын хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаас олон сар гадаадад саатаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэдий манай тамирчин санхүүгийн хүндрэлд орсон ч дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилгоо биелүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин