sonin.mn

Олон улсын мэдээлэл зүйн 32 дугаар олимпиадыг энэ сарын 13-23-нд онлайнаар зохион байгуулжээ. Тус олимпиадад дэлхийн 88 орноос шалгарсан сурагчид оролцсоноос Монгол Улсын “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа алтан медалийн болзол хангасан байна. Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад манай баг 20 гаруй жил оролцохдоо гурван хүрэл медаль авсан бөгөөд өнгөрсөн жил А.Нямдаваа шинэ түүх бүтээж, анхны мөнгөн медалийг авч байсан юм.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин