sonin.mn
Чөлөөт бөх, самбо бөх, хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай болж өндөрлөв. Энэхүү гурван төрлийн спортын аваргад “Алдар” спорт хорооны тамирчид амжилттай оролцож, тэргүүн байруудыг эзэллээ. Тухайлбал, чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 38 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс таван алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медалийн эзэд болж, багийн дүнгээр эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр нэгдүгээр байрт шалгарчээ. 
Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 байгууллагын 180 гаруй тамирчин оролцсоноос зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр эрэгтэй баг нэгдүгээр, эмэгтэй баг хоёрдугаар байрт шалгарчээ. Харин самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 38 байгууллагын 468 тамирчин хурд хүчээ сорисноос дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр эмэгтэй баг хоёрдугаар, эрэгтэй баг гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүллээ.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин