sonin.mn
ЖАКАРТА. /Аsiangames2018.id/. Лхагва гарагт Индонезийн Палембан хотын “Жакабарин” спорт цогцолборт болсон 25 метрийн спорт гар бууны төрөлд Энэтхэгийн тамирчин Рахи Жееван Сарнобат түрүүлжээ.
Тайландын буудагч хоёрдугаар байрт шалгарсан бол Солонгосын тамирчин Ким Минь Жун 29 оноо авч, хүрэл медалийг хүртсэн байна.
Шувтаргын тэмцээн маш сэтгэл хөдөлгөм болсон бөгөөд Энэтхэгийн тамирчин эхний гуравт багтаагүй байсан хэдий ч аажмаар сайжирч, алдаж буудах нь багассан ажээ.
Уг төрөлд Хятадын тамирчин Лин Емэйд ихээхэн найдлага тавьж байсан боловч тэрбээр хэд хэдэн удаа байгаа оноогүй бөгөөд 26 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Энэ нь буудлагын төрлөөс Энэтхэг улсын багийн хүртэж буй хоёр дахь алтан медаль юм. Эхний алтыг 16 настай Саурабх Чаудхари 10 метрийн спорт гар бууны төрлөөс хүртсэн аж. Энэтхэгийн багийн дасгалжуулагчийн мэдэгдсэнээр, энэхүү ялалт нь тохойны бэртэл авч, мэс засалд орсны улмаас удаан хугацааны турш спортоосоо хөндийрсөн Рахигийн хувьд маш сайхан үйл явдал болсон аж.
Рахи нь дэлхийд чансаагаараа 15 дугаарт эрэмбэлэгддэг ба өмнө нь Азийн наадмаас алтан медаль хүртэж байгаагүй юм. Тэрбээр 2014 онд Өмнөд Солонгос улсын Инчеон хотод болсон Азийн наадмаас эх орондоо хүрэл медаль авчирч байжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг