Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах зөвшөөрлийг Сөүлийн дүүргийн шүүхээс дахин өгсөн тухай Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газраас мэдээлжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв.
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /DW/. НАТО-гийн орнууд батлан хамгаалахын жил тутмын зардлаа Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 хувьд хүргэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп даваа гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгджээ.
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /VOA/. Конгрессоос 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрисыг ялсныг нь баталгаажуулсны дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп даваа гарагт анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Өчигдөр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, энэ хүрээнд МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулав.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар боллоо.
КОПЕНХАГЕН, 2025 оны нэгдүгээр сарын 7 /The Guardian/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональ Трамп Гренландын талаар дуулиан тарьсан мэдэгдэл хийсний дараа Данийн хаан Х Фредерик улсынхаа сүлдийг өөрчилжээ.
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 7 /АР/. АНУ-ын Конгресс 2024 оны сонгуульд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг ялсныг баталгаажууллаа.
КАРАКАС, 2025 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэл улс Парагвайтай дипломат харилцаагаа тасалсан тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ.
ОТТАВА, 2025 оны нэгдүгээр сарын 7 /AFP/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо есөн жилийн турш төр барьсны эцэст ойрын саруудад огцорно гэдгээ даваа гарагт мэдэгдэж, Либерал нам нь сонгуулийн өмнөх санал асуулгуудын дүнгээр тааруу үзүүлэлттэй байгаад түгшиж буй хууль тогтоогчдын шахалтад буулт хийлээ.