sonin.mn

СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 15 /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Ли Жэ Мён 49 хувийн саналаар түүний гол өрсөлдөгч болох “Ардын хүч” намын /АХН/ нэр дэвшигч Ким Мүн Сүг /27 хувь/ тэргүүлж байгааг пүрэв гарагт танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Даваа гаргаас лхагва гаргийн хооронд явуулсан судалгаагаар Шинэ шинэчлэлийн намаас нэр дэвшигч Ли Жүн Сок долоон хувийн санал байна.


Санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү хувь буюу 57 хувь нь зургаадугаар сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн засаглалыг өөрчлөхийг дэмжсэн бол 32 хувь нь эрх баригч АХН-ын засаглал үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Харин намаар нь авч үзвэл, либерал АН 42 хувь, консерватив АХН 28 хувийн санал авсан байна. “Embrain Public”, “Kstat Research”, “Korea Research”, “Hankook Research” зэрэг судалгааны байгууллагуудын явуулсан санал асуулгад 18 ба түүнээс дээш насны 1000 хүн оролцжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг