sonin.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Эйн хотноо Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монголын шатарчид маш амжилттай оролцож байна.


Яг одоо эмэгтэй ангиллын сүүлийн өрөгт Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон Улсын шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн МӨНГӨНЗУЛ Ази тивийн аваргын төлөө ТҮҮХЭН ӨРӨГ-ийг Энэтхэг Улсын шилдэг шатарчин Олон Улсын мастер VANTIKA AGRAWAL-ын эсрэг тоглож байна. Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд алтан үсгээр бичигдэх юм.


Монголын шатарчнаа,

Монголын багаа уухайлан дэмжээрэй!