
Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпорацаас мэдээлснээр, дэлхийн анхны “Хуалүн-1" реактор буюу Фүчингийн цөмийн цахилгаан станцын 5-р цахилгаан үүсгүүр 1000 хоног дараалан аюулгүй ажиллажээ.
Дэлхийн анхны “Хуалүн-1” болох Фүчингийн цөмийн цахилгаан станцын 5-р цахилгаан үүсгүүр нь Фүжянь мужийн Фүчингийн цөмийн эрчим хүчний баазад байрладаг. 2022 оны 8-р сарын 18-нд ашиглалтад орсноос хойш одоог хүртэл нийт 37 тэрбум ватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 1000 хоног дараалан аюулгүй ажилласан гэнэ.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "“Хуалүн-1” реакторыг бөөнөөр бүтээн байгуулах ажил тогтвортой ахиж, дээд болон доод урсгалын бараг 6000 шахам аж ахуйн нэгжээр бүрдсэн боловсонгуй үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болов. Нэг реакторын жилийн эрчим хүчний үйлдвэрлэл 10 тэрбум кВт.цагт хүрдэг бөгөөд энэ нь дунд зэргийн хөгжилтэй орны нэг сая хүний жилийн үйлдвэрлэл амьдралын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой. Энэ нь жил бүр ойролцоогоор 8.16 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг бууруулсантай тэнцэнэ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд барьж байгуулж байгаа, ашиглалтад орсон “Хуалүн-1” реактор нийт 41 байж, дэлхийд ашиглалтад оруулсан, барьж байгуулахаар зөвшөөрөгдсөн цахилгаан үүсгүүрээр хамгийн олон гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний технологи бөгөөд өнөөгийн дэлхийн цөмийн эрчим хүчний бүтээн байгуулалтын гол реакторын төрөл болжээ." гэсэн байна.
Сэтгэгдэл0