УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр энэ үеэрээ: " Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Ардчилсан намтай хамтрах эсэхийг дангаар шийдэх эрхгүй. Учир нь энэ хоёр том нам хамтрах асуудал нь зайлшгүй МАН-ын Бага хурлын шийдвэрээр шийдэгдэх ёстой.
Өмнө нь Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр Монгол Ардын Намын Бага хурлаас гарсан. Тиймээс дахин хамтран ажиллах асуудлыг шийдэхийн тулд Бага хурал дахин шийдвэр гаргах шаардлагатай.
Үүний дараа Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо шийдвэрээ гаргах дараагийн шатны процесс үргэлжилнэ.
Ийм нөхцөлд өнөөдөр хамтрах нь зөв, буруу талаар ярих боломжгүй бөгөөд үндэслэлгүй таамаг дэвшүүлэх нь зохисгүй.
Харин Монгол Ардын Намын Бага хурлын шийдвэр гарсны дараа бид өөрсдийн байр суурь, санаа бодлоо илэрхийлэх боломж нээгдэх юм." гэв.
Б.Төгсбаясгалан
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл12
Үнэн.
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????
Гантөмөр бас албан тушаалд оччих санаатай
Гантөмөр бас албан тушаалд оччих санаатай
👍
Одоогийн МАН нь 1990 онд 1921 оны МАХН-ын коммунист үзлээс урвасан мөртлөө МАХН-ын залгамжлагч гэж Монголын ард түмнийг 35 жил хуурч, залилан мэхлэж төрийн эрхийг барилаа. Одоогийн МАН тарж шинэ жинхэн коммунист нам байгуулах нь монголчуудад өлзийтэй, улс төрчдөд халтай.
Гантөмөр Оюунэрлэний тямар ч тооцоо судалгаагүй санхүүжилт баыхгүй 14 мега төслийг шүүмжлэлгүй дэмжээд л явж байсан Тэд бүх санхүүжилтийг Хятадаас зээл хэлбэрээр авч ямонголын эдийн засгийн вапулгүй байдлыг хохироох байсан МАН АН хоер нийоэхээрээ тийм л юм хийнэ
Одоо сонгуулийн жилүүд ойртож байгаа тул АН юу гэж засагт орж амаа үдүүлэх вэ? Жинхэнэ улс төр хийж сөрөг хүчнийхээ ажлыг л бодно. МАН болохоор намаа 2 хуваачихаад АН ыг засагт оруулж, өөрийн намын хагастай нь нийлүүлж хүчээр засгаа авч явж сонгуульд орох гээд байна. Уг нь Улсын их хурлын даргаа залуучууддаа өгөөд намаа нэгтгээд аваад явсан бол АН аас царай алдахгүй явах боломжтой. АН засагт орохгүй бол Учрал 38 хүнтэйгээ хол явахгүй. Удахгүй огцорно.Хуучин сайдуудаа солихгүй юм шиг байна. Тэд нар нь бүгд асуудалтай тул бүгдийг шалгуулах шаардлага гарна ш дээ. Учрал нь өнөөдрөө яая гэж байхад том төсөл хийж чадахгүй ээ гээд үнэнээ л хэлж байлаа ш дээ.
Учрал улсын их хурлын дарга байхдаа намаа нэгтгэж. Чадаагүй. Ерөнхий сайд болоод ч намаа нэгтгэж чадахгүй байна. Ийм хүн намаа сонгуульд ялуулж чадах уу?
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар 2024 оны сонгуульд МАН-ыг ялалтанд хүргэсэн. Гэтэл Учрал, Бямбацогт, Хүрэлсүх нар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын ар нуруу уруу хутга шаасан, түгжилдсэн. Ёстой л ханилж яваад нөхрөө, унаж яваад морио төхөөрсөн хэрэг. Учрал, Бямбацогт нар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын морийг хулгайлж унаад хол явахгүй нь тодорхой. Ер нь хүмүүсийн хүн чанар нь ил гарч ирж байна.
Чи засагт ормоор байгаа юм уу. Тамнар сөрөг хүчнээ хийгээд 27, 28 оны сонгуулиа бодсон нь дээр шүү
ENE BALAI OYUERDENIIN MYANGUUJINGIIN ULGERT ITGEED BALARSAN DAA KKK