ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Reuters/. Ирантай хийж буй дайныг тун удахгүй дуусгаж магадгүй, гэхдээ шаардлагатай бол “оновчтой цохилт” буюу "тодорхой байг" чиглэсэн цөөн тооны цохилт өгөх хувилбарыг хэвээр үлдээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ хандаж үг хэлэхийнхээ өмнө “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Д.Трамп мөн АНУ-ын Зүүн эргийн цагаар лхагва гаргийн 21:00 цагт хэлэх үгэндээ АНУ-ыг НАТО-гоос гаргах боломжийг хэлэлцэж байгааг мэдэгдэнэ гэдгийг хэлжээ. Тэрбээр Ирантай хийж буй дайнд НАТО-гийн холбоотнууд АНУ-ыг хангалттай дэмжихгүй байна гэж үзэж байгаа аж.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иранд цохилт өгч эхэлснээр Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсан бөгөөд үүний улмаас олон мянган хүн амь үрэгдээд байна. Ираны талаас хариу цохилт өгч, Израил руу, мөн АНУ-ын цэргийн баазууд, Булангийн орнууд руу довтолсноос гадна Ливанд байлдааны шинэ фронт үүсээд байгаа юм.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон Олон улсын эрчим хүчний агентлаг уг дайныг дэлхийн эдийн засагт "үлэмж хэмжээний, маш тэгш бус" сөрөг нөлөө үзүүлж байгааг лхагва гарагт анхааруулжээ.
Түүнчлэн эдгээр байгууллага үйл ажиллагаагаа уялдуулж, дайнд хамгийн их өртсөн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд үүсэх саатал энэ сард өмнөх сарынхаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нь дайныг нэн даруй зогсоох шаардлагатайг сануулж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл8
Сёнат нь гаргахгүй л дэ ! Гэхдээ Трамп ёрөнхийлөгч байх хугацаандаа Натод оролцохгүй байх хэрэгтэй ! Тэр нь Путинд их хэрэгтэй байна !
Путинд чи бас хэрэгтэй хүн бнаа, Орост очиж дайнд яваач !
Баярлалаа ! Цөмийн дайн нь эхэлбэл би явна !
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Оросуудын шүтээн Жүүдүүдийн заавраар явдаг Трампын үгийг тоодог одоо хэн ч байхгүй.
Жүүдүүд чинь Барууны орнуудын шүтээн шдээ. пиздаа минь. Танай бузар хужааг цусан далай болгоно.
нато амь амиа бодох нь зөв гэдэг шиидвэр гаргав
Энэ өвгөн чинь бас хааяа нэг зөв юм яриад байх бололтой юмаа ккк