Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөлөө. Одоо Улсын Их Хурал дахь намын бүлгийн хуралдаан болж байна.
Энэ тухай МАН-ын ЕНБДарга Я.Содбаатар: "Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Ардын Нам 31 дүгээр их хурлаа зохион байгуулж, намын даргаа сонгон, шинэ дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ дүрмийн дагуу Улсын Их Хурал дахь намын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшигчийг санал болгох ёстой. Үүний дагуу намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг хэрхэн тодруулах талаар мэдээлэл хийлээ. Хоёр нэр дэвшигчийн асуудал яригдсан. Ер нь аль ч улсын парламентад олон удаа сонгогдсон, туршлагатай гишүүдийг парламентын даргаар сонгох нь нийтлэг жишиг байдаг.
Энэ жишгийн дагуу Монгол Ардын Намаас парламентад олон удаа сонгогдсон гишүүдтэй намын дарга уулзаж, санал бодлыг нь сонссон. Ингээд хоёр хүнийг нэр дэвшүүлэхээр болсон нь С.Бямбацогт гишүүн болон С.Амарсайхан гишүүн байлаа.
Харин С.Амарсайхан гишүүн нэрээ татаж, нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд нэг нэр дэвшигч болох С.Бямбацогт гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр боллоо. Ер нь парламент олонх, цөөнхийн зарчмаар ажилладаг бөгөөд аль ч улсад парламентын даргыг олонхын бүлгээс сонгодог жишигтэй. Өнөөгийн Улсын Их Хуралд Монгол Ардын Нам олонхийг бүрдүүлж байгаа тул намын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшигчийг албан ёсоор тодруулна.
Мэдээж намын даргатай уулзахдаа улс төрийн нөхцөл байдал, төрийн ажил, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлсэн. Миний хувьд С.Бямбацогт гишүүнийг дэмжиж ажиллана гэсэн байр суурьтай байна.
Өнөөдөр УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ. Хуулийн дагуу намын бүлэг хуралдаж, үүний дараа нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанаар энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Үүний дараа Засгийн газрын асуудал яригдаж, Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гарган ажиллах ёстой." гэв.
Б.Төгсбаясгалан
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл10
За засрахгүй юм байна даа. Засаг, Их хурлын дарга 2 дахиад удахгүй юм байна.
нэг их удаагүй байснаа их хурлын даргаас уйдаад эхлэх бүүр моод боллоо шүү.
Byambatsogt estoi hereggui . Hutguush. Undsen huuliin tsets deer shiidver garaagui bhad guij ochij naiz nuhduuruu dalimduulj jinheneesee undsen huuli zurchij shiidver garguulj turiig bulaan avsan etgeed
өөр хүн дээр дээ содоо, ингэж хүний өөрийн гэсээр байтал нам чинь хэцүүдлээ,
Ерөнхийлөгч асан Энхбаяр, Элбэгдорж, Баттулга нарын 16 жилийн хугацаанд зарцуулсан төсөв нийлээд ч одоогийн ерөнхийлөгч Хүрэлсүхийн 4,5 жилийн хугацаанд зарцуулсан төсөвтэй ойртож очихгүй байна. Тодруулбал, ерөнхийлөгч Хүрэлсүх өнгөрсөн жилүүдэд нийт 110 тэрбум гаруй төгрөгийг захиран зарцуулжээ. Гэтэл түүний өмнө ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийн төсөв нийлээд нийлээд 100 тэрбумд ч хүрэхгүй байна
яаж хэрэгийг нь гаргахын байган.
өмнө # нүүрснийхулгайчид ил боллоо!! Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтийн эхнэр Ц.Ганцэцэгийн хамаарал бүхий, “Бэш тэрэг транс” ХХК компани 134 машинаар нүүрс хулгайгаар зөөгөөд л байгаа юм байна. Засрахгүй хулгайч юмаа манай энэ. АТГ-д дүлий сохор хүмүүс ажилдаг юм биш биз дээ. Гөлбийсөн хулгайч нар юуч хийхгүй юм.
Хулгай Хэрүүлдээ сайн Мантуу хамар олон хүний дургүйг хүргэцэн гарч чадахгүй бхоо вахаха
Буриадуудад хайртай Хүрэлсүхэд дөрвөд Бямбацогт дүр эсгэхэд нь хэрэг болжээ.
Haramsah yum daa?....Manai ylas yamar amgalan saihan ylas bailaa,deerengyi hyyhedyyd chadaigaa aldah yos zyigyi bolgoh yria haanaas garsan gej sanana?.....odoo ene byhen nydnees garaad ylas oron maani bytrah deeree bainga ochdog bolloo........Hoorondoo yamarch ajil hiih byteen baigyylalt byhen deer eb negdeltei zeb baij chaasaa ybana..Ta nar kazahstaniig har,byhiil dyndad aziinhaniig har!!!bidend sig hydalch abilgagchid,tereer togloson ylas yndesten baina uu?......Hytadyd vizagyi bolgono gedeg itgeltei baina gej Hyatadaas syygaa elchin said ni icheh yum ygyi helj baina,ene bygd chini Mongol ylas oir baigaa ylas ornyyd aa hediinee ner hyndgyi bidneer harichaj baigaa ni hyrtel haraayt yum sig handaj baina.........................