Израйль Улс байгуулагдсаны 78 жилийн ойд
-Социализмаа санагалздаг, Алтан Москваг шүтдэг, одоо Израилийг үзэн ядаад Ираны талд зогсож буй монголчууддаа сонин баримт хүргэх үү? Хүргэх үү ч гэж дээ дэлгэчих үү?
-Уншаад үнэхээр гайхширна!
-Хэнийг үзэн ядахаа тэгээд Та шийднэ!
Би гэж жүүд нарыг шүтчихсэн нэг фанат нөхөр яваад байдаг юм биш. Израильд дипломатын курс төгсгөсөн анхны гурван монгол дипломатчдын нэг нь (нөгөө хоёр нь Д.Цогтбаатар, К.Сайраан), бид гурваас хойш тэгж олон монгол хүн Израилийн ГХЯ-ны Машав курсэд суралцаагүй, Каирт Элчин сайд байхдаа Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Израиль Улсыг түр хавсран, тэндхийн монголчуудын иргэний шинэчилсэн бүртгэлийг удирдаж явуулсан хүн нь би байна. Израильд олонтаа очиж, түүх соёл, хүмүүстэй нь танилцсан, бас ч үгүй дэлхийн ба олон улсын харилцааны түүх сонирхдогийн хувьд жүүд нарыг гадарлахтайгаа. Иймд нүд бүлтийлгэх, чих сортолзуулах баахан баримт “Мэдлэгт дусал нэмэр” гээд дор зүгээр л хэлхчихлээ.
Коммунист итгэл үнэмшлээс эхлэе. Дараа нь Орост хайртайчуудад баримт дэлгэе. Хаант Орост хүн амын 7% еврейчүүд (жүүдүүд), гэтэл хувьсгалт нам, байгууллагуудын гишүүдийн 40% нь еврейчүүд байсан баримт ил байна.
Эсер намын гурван гишүүн тутмын нэг нь еврей, большевикуудын 4 хүн тутмын нэг нь еврей, Еврейн социалист намын гэхэд 33 мянган гишүүнтэй гэхчлэн. Яагаад ийм хувьсгалч болчихсон юм бэ гэвэл тэдний улс төрийн боловсролтойнх биш. Еврейчүүдийг ямагт, бүх шатанд хавчин гадуурхаж, алж талж, хөөж тууж, хомроголон гэсгээж ирсэнтэй нь холбоотой. Тийм учраас тэд аль ч нийгэмд сөрөг хүчин байсан.
“Октябрийн хувьсгал” нэртэй Октябрь сарын Төрийн эргэлтийн авторууд хэн бэ? Хуурамч нууц нэр ба еврей нэрээр нь харьцуулаад үзнэ үү. Октябрийн хувьсгалын жинхэнэ удирдагч ба Улаан армийг үндэслэгч Лев Троцкий–еврей унаган нэр нь Лейба Бронштейн, Зөвлөлт Оросын Төвийн гүйцэтгэх хорооны анхны дарга бөгөөд Зөвлөлт Төрийн анхны тэргүүн Яков Свердлов–Яков-Аарон Светлов, Зөвлөлт Оросын Төвийн гүйцэтгэх хорооны удаахи дарга Лев Каменев–Лев Розенфельд, Коминтерний дарга, Лениний баруун гар Григорий Зиновьев–Овсей-Гершен Радомысльский, Зөвлөлт Оросын анхны Сангийн сайд Григорий Сокольников–Гирш Бриллиант, сүүлхэнд СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар Максим Литвинов–Меер-Генох Валлах гэх мэт.
“Октябрийн хувьсгал”-ын яг маргааш 1917.10.26-нд байгуулагдсан Зөвлөлт Засгийн газрын Ерөнхий сайдын тушаалыг Ленин Троцкийд санал болгоход “Би еврей хүн, тариачны Орост бүтэхгүй” гээд хавьтуулаагүй. Ингээд Ерөнхий сайд нь В.И.Ленин. Эхийн талаасаа еврей, швед цус холилдсон. Засгийн газрын хоёр дахь лидер нь Гадаад хэргийн анхны сайд Л.Троцкий өөрөө. Газар тариалангийн анхны ардын комиссар еврей А.Шлихтер, Хууль зүйн анхны ардын комиссар еврей И.Штейнберг, Санхүүгийн ардын комиссар еврей И.Гуковский гэх мэт.
Большевик намын Төв Хорооны 21 гишүүний 6 нь еврей: Г.Зиновьев, Л.Каменев, Л.Троцкий, Я.Свердлов, М.Урицкий, Г.Сокольников. Араас нь Төв Хороонд нөхөж орж ирсэн нь М.Лашевич, К.Радек гэхчлэн. Хувьсгалчид, нам-засгийн удирдагчдаас гадна Улаан армийн дарга нар, комиссарууд, чекистүүд гээд ёстой давалгаалж өгнө. Гэтэл өөрсдөө еврей байхаас гадна нэг үе еврей бүсгүйтэй гэрлэдэг нь бараг моод байжээ. Еврей гэргийтэй алдартнууд гэхэд л нэрсээрээ байна.
Хамгийн томчуудаас нь дурдвал өөрийнх нь нэр ба гэргийнх нь еврей нэрс: Феликс Дзержинский–Софья Сигизмундовна Мушкат, Сергей Киров–Мария Маркус, Климент Ворошилов–Голда Горбман, Андрей Андреев–Дора Хазан, Вячеслав Молотов–Перл Карповская, Яков Жугашвили–Юдифь Мельцер, Николай Бухарин–Эсфирь Гурвич гэхчлэн. Еврей гэргийтэй ханилсан Луначарский, Ежов, Куйбышев, Рыков, Брежнев гээд цаашаа нэрс явж өгнө.
СССР-ийн нам-төр, КГБ гээд бүх эрх мэдлийг атгаж байсан, Монголын ард түмний дотно анд Юрий Владимирович Андропов гэхэд л эцэг нь Вэлв Либерман, эх нь Евгения Карловна Файнштейн гээд цэвэр 100% еврей гэр бүлийн хөвгүүн байна.
Зөвлөлт Холбоот Улсын маршал, нэрт жанжин Родион Яковлевич Малиновский гэхэд л Одессын Яков (Янкел, эсвэл Яким) гэгч еврей хүний хүү байна. Орчин үе рүү татаж авчраад ОХУ дээр жишээлэх үү? Б.Ельциний үед Гадаад хэргийн сайд, дараа нь ОХУ-ын Засгийн газрын дарга асан Евгений Примаков нь төрөхдөө эцэг эх хоёрынхоо овгийн нэрээр Е.М.Киршенблат, Марк Каждан нэртэй явсан байх юм. Нэг үгээр 100% еврей. ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа манай улсад айлчлан ирж байсан Михаил Ефимович Фрадков гэж еврей байна. 2009 онд “Медведев Дмитрий Анатольевич” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай ийм нэг баримт сайтуудад явж байсан. Жинхэнэ нэр нь Давид Ааронович Мендель (буюу Дмитрий Анатольевич Медведев).
2009 оны ОХУ-ын Засгийн газрын дарга Владимир Владимирович Путин бол “Шаломов” гэсэн овгийн нэртэй түүнийг бас еврей гээд дагалдуулаад биччихсэн байсан. Тэр үед Путины залгамжлагчаар тодорсон Дмитрий Медведев нь гарлаараа галахийн еврей, эх Юлия Вениаминовна нь Линник гэсэн овогтой 100% еврейка.
Эцэг Аарон Абрамович Мендель нь профессор. Паспорт дээрээ орос гэж хэргээр бүртгүүлсэн. Медведевийн эмэг эх Циля Виниаминовна нь паспорт дээр еврейка гэж бичигдсэн гэхчлэн. Оросын сошиал сайтыг энэчлэн ухаад байвал шинжлэх ухаан, урлаг соёл, олигархи-бизнес гээд орос хүн гэж цаана нь байна уу гэмээр, оросын ба хуучин зөвлөлтийн еврейчүүдийн талаар далай шиг их мэдээлэл байна. Украиных ч ялгаагүй дээ.
Израиль Улсын тухайд урт үлгэр хэрэггүй. Зүгээр л ганц баримт. Муугаар нэрээ дуудуулаад “ҮХЭЭЧ!” гээд хараалгаад байгаа Беньямин Нетаньяху болбаас Белоруссын нэртэй зохиолч, номлогчийн (Н.Милейковский–овгийн нэр нь Цви Милейковский, Либа Гитель Галеви; нэг үгээр Нетаньяху гэдэг нэр байхгүй) ач хүү шүү дээ! Орос ба Зөвлөлт гаралтай еврейчүүдийн Исраэль ба-Алия нам (лидер нь зөвлөлтийн тэрс үзэлтэн нэртэй зохиолч Натан Щаранский), түүнээс салж гарсан өөр нэг нам НДИ (бүр оросоороо Наш Дом Израиль буюу Миний гэр орон Израиль гэж нэрлэгдсэн) болбаас Израилийн Кнессетэд нөлөө бүхий, бусад намуудад ч (Нетаньяхугийн Ликуд намын нэг лидер Юлий Эдельштейн гэж зөвлөлтийн нэг еврей Израилийн парламентын спикер байв) орос хэлтнүүд олуулаа буй.Гэм нь Зөвлөлтөд төрж өссөн Израильд цагаачилсан (2 саяуулаа) тэд болбаас энэ террорист ХАМАС-ыг, Хезболлаг, цаад эзэн Ирантай нь газрын хөрснөөс арчаад өг, үгүй хий гэдэг талынхан шүү дээ! Арабын “террорист”-уудыг цустай нь хутгаж тавьсан ЦАХАЛ-ын нэртэй генерал, хурандаа нар (маш олон) Израилийн армийн түүхэнд нэрээ мөнхөлжээ. Генерал Роман Гофман, хурандаа Герман Гильтман, Борис Шустер, Ольга Полякова гээд нэрс нь ярайж байна. Зүгээр л сонирхуулах үүднээс...
Д.Баярхүү:
Даваа - 05 сарын 11,
2026
Сэтгэгдэл38
Зөнөг шүд Баярхүү гуай алан хядагч Израйль улсанцарыг хаацайлах гэж аргаа барчих юмаа! 😄😂😝🤣😆
Нөгөө израйлыг нь шүтлэг Европууд нь үзэн ядах жишээний.Бөөн зөрчилтэй иргэн
үгүй зүгээр тоо баримт юм бишүү аль нэг тал биш энэ еврэй нар гэж ёстой дэлхийг самарч байгаа нөхдүүд
Дипломат хүн гэхэд дэндүү туйлширсан юм ярьдаг
Баярхүү өвөө Жүүдүүдийг шүтдэг Орос боловсролтой нь илт байдаг. Үнэндээ мань долдой Бурятын магтаж долоодог Жүүдүүд өөрсдөөсөө өөр хэнийг ч (Католик, Ислам, Бурхны, Хинду,Бөө мөргөлтнүүд) хүний тоонд оруулдаггүй. Ислам Бурхны шашинтнуудыг мал гэж үздэг Ортодокс шашинт Оросууд Трампын Протестантуудтай адил шүлсээ гоожуулан долоодог Сионист нацист Жүүдүүд жирийн ард түмнүүдийг Террорист, Хамас,Хезболла гэж нэрлээд аймаглан устгаж байгаа.Тэд аллагынхаа эхэнд сургууль цэцэрлэг эмнэлгүүдийг бөмбөгддөг нь үндэстнүүдийг айлгаж Баярхүү шиг боолоо болгох зориилготой.
Яс үндэс нь ямар хамаа бна? Гуйж ирсэн нутагтаа уугуул иргдийг нь хүүхэд хөгшидгүй үй олноор нь хөнөөж бгаад л Баярхүүгээс бусад нь дургүйцэж бна ш дээ. АНУ. Баруунд тэр их жагсаалуудыг баярхүү олж харахгүй бга юм уу. Дипломатч ч бол. Нохой долоо
OdooANU Dahi tom evreichuudiig durdval zugeer baina
Хятад судлаач баярхүү өвөө одоо израйлд дипломатын дээд сургууль төгсөөд хятад судлалаа хаячихаад израйль еврей судлаач болчихсон юм байна. Хятадууд гарыг нь олигтой хүндрүүлээгүй бололтой
Еврейчүүдийг долоодог Орос ертөнцийг үзэх үзэлтэй Баярхүүгийн Хятад судлаач гэж юу байхав. Яахав сургуульд сурч байхдаа гурван жил Хятад бол үзэж байсан.Тийм хүмүүс одоо манайд түм байна.
End tendhiin niigmiin uhaan chigleliin unegui kurs surgaltuud chin tsaanadaj agentaa, naanadaj tuluunii hunee beldeh zorilgotoi bdgiig bugd meddeg bolson. Zuulun huchnii bodlogoor busad ulsad nuluulnu gesen ug. Surgaltad ni suusan nuhduud ter ulsaa yamar ch buzar zuil hj bsan muulj chadahaa baichihdag.
Баярхүү танд баярлалаа, та бол мэдлэгийн хөх тэнгэрт элин халих шонхор шувуу тул харанхуй нүхэнд шигдэн суух боловсролгүй сохир номин адил ОЯА нартай мөчөөрхөх шаардлагагүй,
Монголын жүүд синга Баярхүү eврeй нараа сайн мэдэлгүй яахав ! Өөрөө ч байсхийгээд Иeрусалим орж хуучин хананд нь мөргөдөг хүн ! Сая Баярхүү Хүүктэй хамт Казахстан яваад ирсэн ярилцлага өгч харагдсан ! Одоо Израил ру нэг айлчлал хийё гэж Хүүкийг ятгах хэрэгтэй Баярхүү ! Тэгвэл дэлхийн eврeйнүүдийн анхаарлыг татаад мөнгө хөрөнгө оруулалтууд нь ёстой урсаж орж ирнэ гэж хэлэх хэрэгтэй ! Морин хуурын чуулгаа аваад стратёгийн тунхаглал иж бүрэн түншлэл мүншлэлээ хийгээд ирвэл сайн байна ! Бусад улс эсэргүүцэх нь хамаа байхгүй ! Чингэсийн Монгол хэнээс ч айдаггүй бөгөөд зоригтой улс гэдгийг харуулах хэрэгтэй ! Алдартай жүүд Вольф Мeссинг шиг л алсыг харах хэрэгтэй шүү !
Мессингийн тухай Оросуудын үлгэр худлаа.Яг Любавиче Раббай,Ванга,Жириновский нарын адил.Хэрэв үнэн байсан бол яагаад Европ Америк мэддэггүй юм?
Мeссинг Амёрикд амьдраагүй юм чинь амёрикууд яаж мэдэх вэ дэ !
Азиатчина гэж үзэн яддаг Оросуудын магтаж сурталчилдаг бүхэн нь Жүүд Арменичууд,муулж шоолон доош чихдэг нь Муслим Түрэг Китаёзууд байдаг ш дээ.Жүүд Мессинг жирийн жүжигчин байсан.
Зөвлөлтийн үед жүүд массын олонх амьдрах арга нь байсан юм
Орос хүнийг муулах юм алга муу бүгдийг энэ Еврейчүүд Орос улсын нэр дор хийж байж
Хүрэлсүхийг долоодог шүд Баярхүү хүүхэд иддэг Эпштейны жагсаалтанд Трамп шиг орчихоод нацист Израйл, Еврейчүүдийг магтдаг байх.Оросууд тэдний эсрэг боссон Германтай хүртэл тэдний төлөө байлдаж 27 сая хүнээрээ өргөл өргөж байсан.
Израиль бол жинхэндээ улс биш бөгөөд дээрэмчин Америкийн цэргийн баазыг Ойрх Дорнодод байршуулах зорилгоор Палестинаас таслаж авсан хэсэгхэн газар юм. Израилыг жинхэндээ Америкууд удирддаг. Израилыг магтаад байх юм байхгүй. Израилыг дээрэмчин Америкуудад тархиа салам угаалгасан Баярхүү мэтийн солиотой, гаж донтонууд л магтдаг байх.
Израил бол Амёрикийн тэжээж буй хүчирхэг бульдог нохой юм ! Муусайн арабуудыг сайн ур гэж тэжээж байгаа юм ! Нэг Израил. 12 Арабын улстай тэнцэнэ !
Bravo Bayarkhu , Oya nuud uneniig helsen chin booj uheh nee. Irandaa ochood Israiliin esreg baildaach
Плёханов Лeнин хоёрын байгуулсан ОАСДН д жүүдийн фракц буюу бундыхан гэж байсан ! Тэд нартай Лeнин олон жил үзэл суртлын тэмцэл явуулсан да ! Мeньшeвикүүдээс илүү зөрүүд нөхдүүд байсан шүү ! Сүүлд Сталин засаг төрийг аваад эднүүсээс нэлээдийг нь цааш нь харуулсан ! Троцкийн хамсаатан гэдэг утгаар нь !!
Ха ха Манайхны Орос ах гээд шүтээд байсан улсууд нь Еврей ах нар байсан байгашдээ.Хэ2 Нөгөө хувь заяаны шоглоомоор гэдэг шиг.За да манай аймхай хулчгар өмхий хонинуудад Орос гэсэн нэр л байвал хэнийг ч шүтсэн яах вэ дээ.Мэдэхгүй юм чинь мэдсэн ч айх юм чинь.
Jewuud yaj aluulsan Cham shig nus mongol hamaagui Orost hairtai
Өнгөрсөн баларсан юмаа дурсаад суух өвгөн болж дээ, цаг өөр болсон шүү дээ .Өнгөрсөний айдсаар ирээдүйг удирдана гэх
Ази,Муслим,Түрэгүүдийг доорд үздэг Оросууд 17-р зуунаас л Франц Германтай харьцан Европтой танилцсан.Энэ үеэс хэзээ ч Европ байгаагүй Орос орон Жүүдүүдийг тахин шүтэж, Азийнхныг үзэн яддаг сионист улс болсон.Энэ улсад одоо хүртэл Ази Ислам,Түрэг үндэстнүүд хар ажлын мал,бурангүй дайны мах болох хувь заяатай.Амнаас нь Холокост салдаггүй, Жүүдүүдийг л хүндэлж хүлээн авч байдаг Үнэн алдартан Путиний үед энэ шовинист байдал өөрчлөгдөөгүй.
Энийг чинь овоо гайгүй дипломатч гэж боддог байсан чинь ТОМ ЭНДҮҮРЧЭЭ. Магтаад байгаа тэр Израйлчууд чинь Палестинчүүдийг газар нутгаас нь хөөн зайлуулж хэрхэн геноцид хийж байгааг дэлхий нийтээр харж л байна.
юу хэлэх гэснийг ер ойлгосонгүй, антисемит хов жив жаахан уншжээ дээ, элчин сайд байсан, элдэв академи төгссөн хүн гээд байдаг яана даа, нөгөө илжигний чихэнд ... гэдэг шиг, энэ сайт тэгээд ийм нийтлэлийг нүүрэндээ тавих юм, чааваас
Соц ын хүчээр л чи өдий зэрэгтэы явж бгаа биз дэ.зөнөг өвгөн
Соц ын хүчээр л чи өдий зэрэгтэы явж бгаа биз дэ.зөнөг өвгөн
ККК. Тэгэхээр манай Ояа-нууд будилж дуусч байгаа юм байна, хөөрхий.
Жүүдүүд үнэхээр гайхалтай үндэстэн шүү. Тэд хаана явсан газраа манлайлж байдгийг манай Ояа-нууд мэдэхгүй л дээ. Жүүд гээд хараагаад байсан чинь орос "ах" нараа л хараагаад байж. ха ха
Жүүдүүдийг долоодог Оросуудын боол бурятууд архидаж согтуурахаа болимоор юм.Өөрсдийг нь Оросууд тоодог ч юм шиг.
Эргүү ацнууд.дайснаач ялгахаа больчихсон .Уул нь Орос Хятад 2рт хамаг газар нутгаа алдаж хамаг гайгүй хүмүүсээ хядуулчихаад хаа байсан далайн чанадаас Америк Баруун Израйл.гэсэн дайсан олчихоод харааж суудаг ёстой эргүү новшнууд.Ичихгүй бид Чингисийн удам хэмээн худлаа цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлэх нь ОЙ ГУТАМ. Яг тэнэгүүдийг нь үлдээсэн гэж үнэн шүү.шэт гэж
Муу зөнөг өвгөн хурдан үхэж далд ороорой.Палистинчууд зүгээр л мөнгө аваад нутгаасаа явах хэрэгтэй гэж балайрсан тэнэг өвгөн.Чи өөрөө хайртай израйль гэсэн тосгонруугаа тонил
Бичвэрээр та юу хэлэх гэсэн юм. Израил (жүүдүүд) дэлхийг, америк, тэр ч бтугай, дэлхийн мөнгийг удирдаж, бага буурай улс орныг эзлэн түрэмгийлж, анхны Израиль гэгч, улсын газар нутаг 3-4 дахин тэгчихээд бгааг зөвтгөх гэсэн юм уу.
Үнэмшинэ үнэмшинэ.
setgeliig ni ezemdchihsen bhad biye ni haa holdohov gej aguu ug shuu...orosd bgaa buh undestenguud tegeed salan tusgaarlah bodlogo baridaguu????