Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Т.Аубакир энэ үеэрээ : "Өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2026 оны улсын төсөв батлагдах үед би өөрийн хариуцсан салбарын зардлыг 630 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүний 480 тэрбум төгрөг нь зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр нь асрамж, халамж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүр авдаг тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн.
Тийм учраас шууд хэлэхэд тэтгэврийг 1 сая 500 мянган төгрөг болгох боломжийг би олж харахгүй байна.
Боломжтой мэт ярьж байгаа зарим гишүүд ахмадуудад таалагдах гэж популизм хийхээс илүү бодит шийдэл ярих хэрэгтэй.
Зарим улс төрчид ахмадуудад маш их хайртай болсон юм шиг, эсвэл тойргийнхоо ахмадуудад таалагдах гэж хэт амлалт өгөөд байдаг. Гэхдээ улсын төсөв өөрөө хязгаартай. Боломж, эдийн засгийн бодит нөхцөлдөө тулгуурлаж байж шийдвэр гаргах ёстой.Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол нийгмийн даатгалын тогтолцоо шууд сүйрнэ" гэв.
Б.Баясгалан
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл8
Тэтгэвэр нэмэхийн тулд Халзан бүргэтэйг ух , уранаа ух. Уул уурхайг хөгжүүл
Казакстаны хөгшчүүдэд тэтгэвэр өгөх мөнгө бол байгаа тээ баян-өлгий аймаг эрүүл хүн байдаггүй бүгд эргүү галзуу тахир дутуу баянөлгийн халамжыг багасгавал боломж бол байгаа. Казакстаны хөгшчүүдэд мөнгө илүү гаргах гээд казакуудад мөнгө өгөх гээд монголчуудаас харамлаад байгаа ухаантай юм шүү дээ. Казакууд ядаж татвар төлөхгүй тэгээд халамжыг бүрэн дүүрэн авна.
Оросуудын хавтгай нүүртэй онигор архичин братууд та нар Монголд хэд билээ? 18 сая ах дүүстэй Казахууд хэд билээ?
Ямар пмаа мэднээ!
Өндөр тэтгэвэр авдаг 6000 гаруй хувалж байдаг гэсэн тэднийг багасгаж бусдад нь тэнцүүлж өг малаа
Эргүү мал минь, чиний тэтгэврийг нэмэхийн тулд бусад нь хохирох ёсгүй. Бүгд адилхан ханшийн уналтанд өртөж байгаа. Өндөр суутгуулсан учраас арай өндөр гарч байгаа юм. тухайн үеийн төгрөгийн ханш , цалин хөлс нь л тийм байсан гэсэн үг. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийг нэмэлгүй удаан явуулсан гэвэл өөр хэрэг. Ер нь ч тэгээд тэр үед юмны үнэ, цалин хөлс ч тийм түвшинд байсан шүү дээ. Сүүлийн хэдэн жилд жил бүр индексжүүлэх хууль гарсан нь дэвшил. Ядаж хуулиа мөрдөж жил бүр тэтгэврийг жигд нэмж яв гэж шаард! Гэнэт нэг өглөө босч ирээд 1,5 сая авъя гэж хашгирч болохгүй байх аа. Төрөөс тэтгэврийг индексжүүлэх тусгай зориулалтын сан байгуулахыг шаард! Уул уурхайн орлого, авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирол барагдуулсан орлого..г.м тодорхой эх үүсвэрээс санхүүждэг болго. Төсвийн хулгайн мөнгийг эрх ашиг нь хохирсон хөгшчүүдэд өгөх нь шударга.
Луйварчин хувалзууд 3-5 сая төгрөгний тэтгэвэрийг худал заль мэхээр тогтоолгож улсыг сорж мөлждөг гэсэн.
Сүйрэх нь ч юу юм бээ. Угаасаа цалин, тэтгэвэр, халамжийг төгрөгийн ханшийн уналтаас хамгаалж явах бодлогыг НХХЯ хариуцах ёстой. Олон жил нэмээгүй, ханшийн уналтаар индексжүүлж яваагүй учраас ЗГ-аас энэ асуудлыг шийдэх л ёстой. 1990,2000,2010 оны ханшаар тэтгэвэр, тэтгэмж авч байгаа ахмадууд хэдэн мянга дахин өссөн энэ үнийн өсөлтийг яаж давах юм бэ? Энэ улсад орлогын эх үүсвэр хангалттай бий. Уул уурхайн орлогоос төгрөгийн ханшийн зөрүүг нөхөх сан байгуулах хэрэгтэй! Төрийн мөнгөний бодлого чинь цалин, орлогыг үнэгүйдлээс хамгаалахад чиглэгдэх ёстой. Арга хэмжээ аваагүй ЗГ, мөнгөний бодлогоо алдаж ханш унагааж байгаа Монгол банк буруутай. Тэтгэвэрт гарсан өдрөөсөө хойш жил бүр тэтгэвэр, халамжийг заавал индексжүүлж явах нь хэнд ч ойлгомжтой. Энэ эрсдлийг төр үүрч, зохицуулах ёстой шүү дээ. Ямарч гэсэн нэмэлт эх үүсвэр олж жил бүр индезсжүүлж явах нь хууль, зүй ёсны шаардлага шүү! Олон жил нэмээгүй учраас л ахмадууд бухимдаад байгаа юм. Харин ч хууль гаргасан нь яамай. Хуулиа л мөрд!