“Бессмертный полк” буюу “Үхэшгүй мөнхийн хороо” олон нийтийн жагсаал Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойн нарлаг сайхан өдөр боллоо.
25 сая хүний алтан амь, 1418 өдөр, шөнө бүхнийг ялалтын төлөө зориулсан хүмүүсийн хөлс, хүчээр энэ ялалт олдсон. Фашистуудын улангассан давшилтыг ЗХУ л зогсоож улмаар үүрэнд нь нухчин дараагүй бол тэд дэлхийг бүхэлд боолчлох харгис төлөвлөгөөтэй байсан гэдэг.
Ялалтын баярын нулимстай өдрүүд алслан одох тусам фашизмыг нугасалсан түүхэн ач холбогдол, түүхэн үнэнийг үгүйсгэх хандлага үе үе цухалзах болжээ.
Монгол Улс Эх орны дайны эхний өдрөөс Улаан армийн ар талд бат найдвартай зогсож юу байгаа бүхнээрээ тусалж зүрх сэтгэлээрээ фронтод “тулалдаж” явсныг хойч үеийнхэн бид хэзээ ч мартах учиргүй.
“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалын утга учир, олныг хамрах болсон эх үндэс нь эх орныхоо төлөө амиа өргөсөн, ялалтад хувь нэмрээ оруулсан ахмад үеэ бахархан дурсахад оршиж байгаа юм.
Уг жагсаалд оролцогсдын тоо жил бүр нэмэгдэж, шинэ агуулга, хэлбэрээр баяжиж байгаа нь олзуурхууштай. Энэ жил жагсаалын эхэнд Эх орны дайнд ард түмнээ гарамгай удирдсан “Иосиф Сталин” Газ-69 машин хөлөглөн явах нь сонин бөгөөд содон дүр төрхийг бүрдүүлэв. ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга Валерий Александрович Кислов гайхалтай хувирч чадсан харагдлаа. Тэрээр Монголын нэгэн кинонд Сталины дүрийг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч явсан нэгэн.
Эх сурвалж: "Улаан одхон" сонин
Даваа - 05 сарын 11,
2026
Сэтгэгдэл17
Энэ бол солиорол,,,,улаан галзуурал,,,,зөвхөн орос монгол хойд Солонгост л харж болно,,,,
Балиар нь Жүүдүүдийн төлөө дайтсан Оросууд одоо битгий хэл социализмын үед манайх тэдэнд бүгдээ өгөхөөс өөр замгүйг ойлгодог байсан.Социализмд хэвлэл мэдээллээрээ егөөдөж ирээд бараг сурталчилж ирсэн.
Энэ нөхдүүд сталинг амьлуулж өөрсдийнхөө үхлийг дуудаж байна даа. Монгол хүн муу ёр, бузар бүхнээс зэвүүцэж сэжиглэдэг юм. Эд хэдэн урвагчид сталин Монголчуудыг яаж хядаж устгаж байсан шиг ороzууддаа удахгүй алуулах биздээ.
Оросын хараат байсан социализмын үед ч ийм жагсаал Монголд болж байгаагүй. Бузар явдал
Үхэгсэд үрэгдэгсэд амьлах цагаар,,,,,хэмээх, ,,,Хөөрхөн багт наадам зохион байгуулжээ,,,,,улаан мөрөөдөл л юмдаа,,,,,
Маньдаа яс үндсээрээ социализмын үеэс гайхуулдаг, Оросуудын брат Бурятууд Монгол болж нүүрээ нуугаад манайхыг үргэлж шоудаж шоглож хагалж турхирч хоролдог.
Яргачин сталинг амьлуулж босгоод л энэ мөнгөний жагсагчид өөрсдийнхөө үхлийг л дуудаж дээ. Хэдэн хөгшчүүл өдрийн 30 мянгаар жагссан гэнэлээ ийм ядуу хүмүүс юугаа ч зарахад бэлэн байх юм даа.
Stalin bgaa vgui mongol uls hezee tusgaar togtnol olohgui bailaa daa. tegvel hujaagiin kolonn boloh blaa daa
Хэдхэн урвагч хөгшид ороzууд яргачин сталин Монголчуудыг яаж хүйс тэмтэрч алан хядаж байсныг үгүйсгэж байгаа юм биздээ. Та нар яргачин ороzууддаа удахгүй хядуулах өдөр ирэх бизээ урвагчидаа.
Үнэн алдартан Жозеф Сталин Халимагуудыг оролцуулаад Ислам, Бурхны шашинтан 7 үндэстэнг аймаглан устгасан. Оросын Үнэн алдартны шашин Ислам Бурхны шашнуудыг хүлээн зөвшөөрдөггүй дайсагнадаг. Үнэн алдартнууд Ислам Бурхны шашинтнуудтай гэр бүл болох нь ч хориотой.
Оросыг дэмжсэн коммент ер нь үзэгдэхээ больж бна уу даа ?!
Дэлхийн 2-р дайны ялалт бол эх орноо фашистуудаас челеелех дайны ялалт болохоос биш енеегийн Путины фашистуудын баяр биш. Уунийг ойлгох чадваргуй болсон сохорсон хэсэг Монголчуудын галзуурал дэндлээ.
Оросууд дангаараа ялаагүй Украйнчууд гол үүргийг гүйцэтгэж байсан.
Галзуу солиотой хүмүүсээ аваачээ СЭМҮТ
Үхдэлүүдийн жагсаал !
ЗХУ-ын удирдагч Сталин Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельт болон Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нарт Монгол улсыг НҮБ-ын гишүүн орон болгохыг олон удаа санал болгосон тулдаа 1961 оны НҮБ-ын хурлаар монголыг НҮБ-ын гишүүн орон болгож, тусгаар тогтносон орон болохыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй шүү. Оросыг хараан зүхэхийн оронд оросод талархаж яв.
Д2Д-ы ялалтыг Орос дангаараа эзэмшихгүй ээ. Олон улс, үндэстэн , түүний дотор Украинчууд маш их гавяа байгуулсан юм. Манай Монголын гавьяа ч бий.