“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо.
Д.Цолмон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 2024 оноос ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд томилогдсон юм.
Эзэмшсэн боловсролын тухайд Монгол- Туркийн хамтарсан сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Мөн АНУ-ын Калифорнийн Беркли хууль зүйн сургуульд бизнесийн эрх зүйн чиглэлээр суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Мөн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх явцыг танилцууллаа.
Даваа - 05 сарын 11,
2026
Сэтгэгдэл3
МАН-ын хэн гэдэг бүдүүн данжаадын нууц амраг бол доо. Учралынх биш биз?
Kompanin zasaglalin medlegegyi neg dargin daguul hyyhniig ETT-n TUZ-n dargaar tomildog daraa kompani muu ajillaa geed olon ym yariad. Bolj bga ymyu ch alga
Бөгс толгойгоо зэрэг сайн ажиллуулжээ баяр хүргэе