СОФИ, 2026 оны тавдугаар сарын 8 /BTA/. Ойрх Дорнодын бүс нутгаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх нислэгийн зардалд зориулж Болгарын Сайд нарын зөвлөлөөс Гадаад хэргийн яаманд 837 845 евро, Аялал жуулчлалын яаманд 339 000 еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн тухай тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.
Бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал эрс хүндэрсэнтэй холбогдуулан Болгарын иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор цаг алдалгүй, оновчтой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр эл шийдвэрийг гаргасан байна.
Үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн яам нь Аялал жуулчлалын яам болон бусад холбогдох байгууллагатай хамтран мөргөлдөөнд өртсөн бүс нутгуудаас иргэдээ татан авах нислэгийг зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0