Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад энэ сарын 3-9-нд ажлын айлчлал хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кампыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол-ЕАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, тэдний нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэй оролцуулах талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Дээд комиссарын албатай хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр нэгдэн орсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
манайд ямарч падлийгүй ач холбогдолгүй европын байгууллага
Энэ авгай мөн их шоу хийж байна даа. Хулгайгаа нуух гээд байх юм мэргэшсэн луйварчин чинь. Чи англиар гадныхантай ярьж буй шууд бичлэгээ ард түмэн бидэнд нэг явуулчих даа. Хөгийн.