Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 4.7 дэх жилдээ бүтэл муутай үргэлжилж байна. Тасралтгүй 1671 өдөр шөнө байлджээ. Цөмрөлт эхэлсэн 2022.02.24-нөөс тооцвол 2029.09.21 буюу өнөөдрийн байдлаар 1671 хоног. Харин 2014 онд Крымыг ОХУ-д аннекс хийн хүчээр нэгтгэж Донбасст зэвсэгт мөргөлдөөн дэгдсээснээс хойш 4593 хоног. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс “The Washington Post”-од хэвлэгдсэн америк генерал Дэвид Петреусын ярилцлагыг товчлон орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
“Путин Оросыг аугаа болгохыг хүссэн, гэтэл НАТО-г аугаа болгочихлоо” гэсэн гарчгаар ТТГ-ын экс-захирал, Төв Командлалын экс-командлагч Д.Петреус (David Petraeus) ширүүхэн, ил шууд ярьжээ. Түүний ярьсан нь:
Стратегийн санаачилга Украины талд байна. Путин Донбассын хотуудад бэхжиж авна гэсэн зорилгодоо хүрэх чадвар алга. Кошмар гэж уулга алдахаар их хохирол амсаж байна. Өдөр болгон 1000 гаруй цэрэг. Украины зэвсэгт хүчин технологийн давуу байдлаа ашиглан Оросын гүн ар тал руу цохилт хийсээр байна.
Эзлэгдсэн Крымыг Оросоос нь тусгаарлаад авлаа, оросын С-400-г системээр нь цохиж байна, ОХУ-ын нефть боловсруулах заводуудыг жагсаалаас гаргаж, оросын экспортын хүч чадлыг сулруулж, эрчим хүчний дефицитийг нь өдөөж чадлаа. Дайн явуулах аргаа Украин Орост тулгадаг боллоо. Агаарын орон зайг бүрэн автоматчилж, тагнуулын ажиллагааг интеграцчилж, тусад нь роботчилогдсон систем рүү шилжсэнээр оросын хуягт-танкийн давшилтын сонгодог номлолыг нь хуучруулж чадлаа.
Бүрэн хэмжээний дайн дэгдсэнээс хойш би 11 дэх удаагаа Украинд очлоо. Фронт орчмын нутагт очлоо. Захирагч дарга нартай нь уулзлаа. Жинхэнэ орчин үеийн дайн гэдгийг нүдээрээ үзлээ. AI-технологи, тусдаа бие даасан зэвсэглийн систем нэвтрүүлж байгааг нь сонирхлоо.
Үнэхээр ирээдүйд дайн хэрхэн явуулах арга ажиллагааг энэ Украин бодитой тодорхойлж байна. Иймд би “Дайны бүх машинаа өргөн хүрээнд яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ” гэж АНУ болон НАТО-гийн бусад орнууддаа хандаж уриалмаар байна.
Фронт дээр яг одоо оперативын санаачилга Украины талд байна. Оросууд тэр хүсч байгаа зорилгодоо хүрэх чадвар алга. Үлэмж дэвшилд хүрсэн хэмээн хэдийгээр Владимир Путин нотлон ярьдаг ч энэ нь бодит байдалд зохицохгүй яриа юм. Миний үзэж байгаагаар, оросуудын хүсээд зориод байгаа тэр зорилгыг нь Украин боломж олгохгүйгээр тасалдуулаад байна. Хаврын зуны оросын тэр давшилтыг нь харчих. Донецк мужийн үлдсэн газрыг эзлэн авч бэхжинэ гэсэн нь сураггүй боллоо. Украины бэхжсэн хотууд руу хүрч чадсангүй. Замын дунд гацчихаад байж байна. Бод доо. Өдөр бүр оросууд 1000 цэргээ алуулж шархдуулна гэдэг үнэхээр төсөөлөхийн аргагүй онцгой хохирол юм.
Би генерал (оросын армийн генерал буюу маршалын удаахи) цолтой байхдаа командлалын 5 чухал тушаал хашсаны гурав нь Ирак, Афганистан, Төв Командлалд 4 одтой генералаар ажилласан туршлага юм. Тэгэхдээ Орос ийм их хохирол тэгээд бүр өдөр тутам–1000 гаруй цэргийн үхэлтэйгээр амсаж байна гэдгийг огт төсөөлж чадахгүй байна.
Хэрэв энэ статистик тоонд итгэж чадахгүй байгаа бол украины тооцоолох системээр ороод шалгаад үз. Full-motion гэж форматаар видеогоороо байж байна. Украины нисэгчгүй хүчний систем, бусад анги салбарууд “Е-балл” системээр үйл ажиллагаагаа оноогоор дүгнүүлж байна. Ширүүн байлдаан зөвхөн тэргүүн шугамд өрнөөд байгаа юм биш. Ийм оноо авахын тулд украины армийн анги салбарууд хоорондоо эрүүлээр ширүүн өрсөлдөж дайснаа устгаж байна. Зуны эхний хагасын байлдаан эерэг өөдрөг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Оросын ложистикийг системтэйгээр устгаж, тэгснээрээ санаачилга Украин авлаа. Гэхдээ намар, өвлийн байлдааныг өөдрөгөөр харах боломж алга. Украиныг сульдаах залхаах, тог цахилгааныг таслах, өвлийн халаалтыг нь бусниах байдлаар Орос дайтах нь гарцаагүй.
Орос удахгүй 300 000 хүн цэрэгт дайчилна гэсэн мэдээ явдаг. Гэхдээ тэгж олныг дайчиллаа гэхэд тэднийгээ хэрхэн цуглуулж, фронтод авчрах вэ, дайнд оруулаад ялалт хангах уу гэдэг маргаантай. Чадах ч үгүй байж мэднэ. Санаа зовоож байгаа нь агаарын байлдаан л байна. Тийрэлтэт “шахед”-ууд нь бэрхшээл учруулна. Агаарын довтолгооноос хамгаалах уламжлалт зэвсгээр тийм шахедуудыг амдан сөнөөхөд түвэгтэй.
Би Украинд 11 удаа томилолтоор очихдоо жилд гурван удаа явж байсан байх юм. Очих тоолонд айлчлалаа үнэ цэнэтэй гэж би үздэг. Энэ удаагийнх бүр онцгой. Украины зэвсэгт хүчний командлал үнэхээр системээрээ шинэчлэгдэн зохион байгуулагдаж байна.
Цэргээ дахин бүлэглэсэн байна. Корпусын тоо нэмэгдсэн байна. Тэгэхдээ энэ бүхэн тал талын цогц зорилготой, шинэ штаб болгон хүн хүч, зэвсгийн нөөц, холбооны хэрэгсэл, сүлжээгээр хангагдах ёстой. Энэ дайны шийдвэрлэх үед Барууны орнууд бүх боломжоороо Украинд хэрэгцээтэй салбарт нь туслах ёстой хэмээн би үзэж байна.
Киевийн хувьд зайлшгүй шаардлагатай хоёр зүйл байна. Барууныхан хөдлөх хэрэгтэй. Украины батлан хамгаалах төсвийн дефицитийг даруй нөхөх хэрэгтэй.
Ялангуяа пуужингийн довтолгооны хамгаалалтыг нь хүчтэй болгож өгье,өвлөөс өмнө амжиж Оросын зүгээс учрах гол аюул-пуужингийн довтолгоог амдан сөнөөх зэвсгээр хангаж өгье. Пуужингийн довтолгооноос хамгаалах, мөн санхүү хоёрт нь л туслах хэрэгтэй. Энэ хоёр бол үнэхээр сорилт, бас уриа дуудлага юм–генерал Д. Петреус.
Англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл35
Бас л нөгөө аргаа барсан зохиолоо улиглаж, нацист Киев фашист НАТО чинь сөнөж байгааг далдлах гэж сэтгэлээ хуурдаг юм уу хөлсний бичээч блавгай Номиндарь гуай! 5 жил улиглалаа шд, жаахан хөгжөөчээ сэтгэлгээний хоцрогдол Номиндарь гуай! 😆🤣😝😂😆
Оросыг тоодог улс алга болсон. Хамгаалж харж үздэг Сири,Венесуэл, Куба улсууддаа тусалж чадалгүй тавиад туучихлаа
Украины Батлан хамгаалах хүчнүүд “Вивальди” ажиллагааны хүрээнд дахин 43.5 км² газар нутаг, хоёр суурин газрыг чөлөөлжээ
Трамп: Украинтай хийж буй дайны улмаас орос улс газрын тос боловсруулах үйлдвэрлэлдээ хяналтаа алдсан. Дизель түлш үйлдвэрлэдэг оросын газрын тос боловсруулах олон үйлдвэр дэлбэрэлтэд өртөж, наад зах нь түр хугацаанд ажиллагаагүй болсон Украинтай хийж буй энэ утгагүй, эцэс төгсгөлгүй дайныг зогсоох хэрэгтэй. Үүнээс болж дэлхий нийтээрээ хохирч байна. Сар бүр 25,000 хүн, ихэвчлэн цэргүүд амь үрэгдэж байна. Ямар харамсалтай вэ!
Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр нефть боловсруулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үүнд Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилт нөлөөлсөн,-Reuters Тус үйлдвэр нь Кремлиэс ойролцоогоор 15 км-ийн зайд байрладаг.
Москва мужийг түлш шатахуунаар хангах хамгийн сүүлийн, хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийг өнгөрсөн шөнө хусчихаж.
Зайлаач тэнэг гичий
Гичий гэж яасан гоё хараал вэ? Гичийгээр нь их дутаад хөөж туугаад байвал Орос ах нар фронтод ялчихдаг бол мөн сайхнаа, сайхаан сайхаан, хараал маш сайхан!

Байлдах урлагаар Украин одоо дэлхийн аль ч оронд багшлах чадвартай, туршлагатай болчихлоо. Одоо АНУ Украины талд эргэлзэлгүй зогсвол дайн дуусна даа.
Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр нефть боловсруулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үүнд Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилт нөлөөлсөн,-Reuters Тус үйлдвэр нь Кремлиэс ойролцоогоор 15 км-ийн зайд байрладаг.
Москва мужийг түлш шатахуунаар хангах хамгийн сүүлийн, хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийг өнгөрсөн шөнө хусчихаж.
ОРОС БАЙЛДАХ УРЛАГ СУРСАН БОЛВУУ.АДИЛХАН БАЙЛДАЖ БАЙГАА БОЛХООР АСУУСАН ШҮҮ
Нөгөө л улиг болсон гуйлтаа давтаж байна ! Одоо барууныхан өгөх гээд ч мөнгөгүй зэвсэггүй болсон ! бүхэл 4 жил өгөөд дууссан ! Трамп бол Зeлинскийд салаавч л өгнө ! өөр юм өгөхгүй ! Укрианд их холын тусгалтай пуужингууд өгвөл эргээд цөмийн цохилтын амтыг үзэж том мөөгөн үүлийг харна гэж барууныхан болгоомжилж айж байна ! Путин чинь өвчтэй хүн ! тэгэж өвчинг нь хөдөлгөөд яахав гэж үзэж байна ! Номин авгайд энэ зөнөсөн гeнeралын дэмий ярианаас өөр юм олдохгүй хэцүү байх шив дэ ! гэхдээ бичиж тавьж байгаа нь их юм !
Трамп: Украинтай хийж буй дайны улмаас орос улс газрын тос боловсруулах үйлдвэрлэлдээ хяналтаа алдсан. Дизель түлш үйлдвэрлэдэг оросын газрын тос боловсруулах олон үйлдвэр дэлбэрэлтэд өртөж, наад зах нь түр хугацаанд ажиллагаагүй болсон Украинтай хийж буй энэ утгагүй, эцэс төгсгөлгүй дайныг зогсоох хэрэгтэй. Үүнээс болж дэлхий нийтээрээ хохирч байна. Сар бүр 25,000 хүн, ихэвчлэн цэргүүд амь үрэгдэж байна. Ямар харамсалтай вэ!
Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр нефть боловсруулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үүнд Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилт нөлөөлсөн,-Reuters Тус үйлдвэр нь Кремлиэс ойролцоогоор 15 км-ийн зайд байрладаг.
Барууны хөлсний тролл гичийнүүд тархи угаалтаасаа ичээч.

Монголын Оюутолгой гацчихвал оронд нь Оросын Удуконы зэс Хятадад зарагдана. Монголын Халзанбүргэтэй гацчихвал оронд нь Оросын Томторын газрын ховор элемент Хятадад зарагдана. Монголын Улаанбадрах гацчихвал оронд нь Оросын Эльконскийн уран Хятадад зарагдана. Монголын газрын тосны хайгуул нь Тамсагтайгаа гацчихвал Оросын Самотлорын газрын тос Хятадад зарагдана. Монголын байгалийн хийн хайгуулууд гацчихвал, Монгол уруу хийн хоолойгоо тавьчихвал Оросын Урангойн байгалийн хийгээ Хятадад өрсөлдөгчгүй зарж чадна. Оросууд Хятадад стратегийн бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж асар их ашиг олж хүчирхэгжих бодит боломж бна. Гэвч дандаа 5000км-ээс хол тээвэрлэж хүргэх ёстой, зардал өндөр. Гэтэл Монгол 100км зөөгөөд л гол зах зээлдээ ямарч зардалгүй хүргэх боломжтой байна. Тиймээс энэ хараал идсэн Монголчуудын тархийг угаах ямар нэгэн хүн томилж, тусгай агентууд ажиллууулаад Монголыг гацаачихвал Орос ялахаар байна. Үүнийг л Оросууд олж харсан.
Тиймээс Монголд хуурамч эх орончид, женкоист агентууд үүссэн МӨНХ ТЭНГЭРИЙН ҮНЭН ийн бөлгөө.
Одоо Хойд Солонгост очоод үзвэл иргэд нь өөрсдийгөө дэлхийд байхгүй азжаргалтай, азтай, сайхан амьдарч буй хүмүүс гэж бодож явдаг бгаа. Харин жуулчдад тэр хүмүүс аймшигтай нөхцөлд, тамд амьдарч буй хүмүүс шиг санагдана. Үзэл суртал пропаганда гэж ийм л зүйл бдаг. Соц үед Монгол сайхан бсан гэдэг хүмүүс ч ийм зүйлээс болж тэгдэг. Үнэндээ 1992 оноос өмнө Монгол улс дэлхийн хамгийн ядуу 10 улсын 1 бсан. Монгол бүх түүх соёлоо Оросуудаар устгуулж аймшиг болсон. Тамд амьдарч бсан. Арга буюу нүүдлийн соёл иргэншлийнхээ үр шимээр арай ч өлсгөлөнд нэрвэгдчихгүй өлсгөлөнгийн яг ирмэг дээр дэнчигнэж явж ирсэн. Тэр үе хэзээ ч сайхан байгаагүй. Харин хүний хүүхэд болон залуу насаа дурсан санагалзах, аав ээжтэйгээ хамтдаа бсан дурсамжаа эргэн санахад гоё мэдрэмж төрүүлдэг, түүнийгээ соц үе сайхан бсан гэж андуурч явдаг. Одоо цаг хугацааны машинаар буцаагаад соц үед нь аваачаад орхичихвол соц үе сайхан бсан гэдэг хүмүүс 7 хоног ч тэсэхгүй амиа хорлоно.
Учир нь тэр хүмүүс эрх чөлөөний зах зухаас аль хэдийн амсаад үзчихсэн.
Москва мужийг түлш шатахуунаар хангах хамгийн сүүлийн, хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийг өнгөрсөн шөнө хусчихаж.
ороz капут хахаха
Өө хөөрхий барууны хэдээ худал хөөргөж мөнгө гаргуулах гэсэн арга шиг л харагдаж байх чинь
Өө хөөрхий барууны хэдээ худал хөөргөж мөнгө гаргуулах гэсэн арга шиг л харагдаж байх чинь
нэгдсэн орос сонгуульд яллаа украйны фашистууд уурандаа хэзээ зелинскийг алах болдоо орос тоож алахгүй маш олон фашистыг гаргаж өгч орсоор намнуулаад байх нь орост хэрэгтэй ннацистууд тэртэй тэргүй нийгмийн шаарууд үндсэрхэг үзэлтэн үхэж л байвал таарна Орсын ард түмэн байдаг сан хөмрөгөөрөө байдаг бүх зэвсгээрээ байдаг бүх хүнээрээ ДОВТЛОН ОРЖ БҮРЭН УСТГАЖ ӨГ гэсэн зөвшөөрлөө өхчихлээ краматорск славянск руу ура хашгираад дайрлаа одоо нэг их ёсорхохгүй оросын голомт нь киев шүү орос хүн голомтондаа фашист нацист хүмүүсээр гал голомтоо сахиулж болохгүй хамаг хөрөнгөө киевийн улсдаа зарцуулсан бат хааны монголчууд киевээ аваасай гэж хүсдэг орсын Гурван баатар баавгайн нэг нь ч салах ёсгүй нэгдсэн гурван баатар шүү
орсын агуу их удирдагч генералисмус ПУТИН мандтугай ЗУУ НАСАЛТУГАЙ
Трамп:Би сенатор Линдси Грэмийн Конгрессоор батлагдсан,надад тариф тогтоох өргөн эрх мэдэл олгосон чухал шинэ хуульд гарын үсэг зурсан. Хэрэв шаардлагатай бол би эдгээр эрх мэдлээ ашиглахаас аргагүй болно. Украин дахь дайн олон хүний хүлээж байгаагаас илүү хурдан дуусна.
Cryptocurrency Funds Retrieval Company with No Upfront Fee - Hire DUNENECTARWEBEXPERT. Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3