ТЕГ-ын дарга асан Б.Хурц сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
Хар тамхи дэндсэн тухай бүгд ярих боллоо. Энэ талаар юу хэлэх вэ?
Хар тамхины мафитай тэмцэх ёстой. Хуулийн байгууллага нь ялзарсан гэж С.Амарсайханы хэлсэн нь үнэн. Хар тамхи зарж байгаа хүмүүсийг хамгаалж байгаа хуулийн этгээдүүд үүнд буруутай. Нэгдүгээрт, хар тамхины наймаачидтай нийлсэн цагдаа нарт 20 жилийн ял өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, олон жил тайвшруулах эм ууж, өвчтэй болсон хүмүүс байдаг.
Үүнийг өвчнөөр нь ялгаж үзэх хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөдрийн хуулиар “тээвэрлэсэн, хадгалсан” гэж үзэж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар ууж байгаа эм ч үүнд хамаарч байна.
Зарж байгаа этгээдүүд 10 жилийн хорих ял авдаг бол тэднийг хаацайлж, хамгаалж байгаа хүмүүст 20-30 жилийн ял өгчих. Тэгвэл Монгол Улс хар тамхигүй болно. Гүйцэтгэх ажил хийдэг байгууллагуудын ганц нэг шүүгч, прокурор, хар тамхитай тэмцэх гэж алиалдаг цагдаагийн байгууллагын хүмүүсийг тэр шоронд нь аваачаад суулгачих. Тэгээд шинэ хууль гаргалаа л бол 12-13 сарын дотор хар тамхи алга болно.
Та О.Цогтгэрэл даргатай ямар асуудлаар уулзахаар 40 минут хүлээв?
Манай намын дарга нуугдчихаад гарч ирсэнгүй. Намын дарга шиг байж чадахгүй бол огцрох хэрэгтэй. ҮБХ-ны 380 гишүүний ихэнх нь компаниудын төлөөлөл байна. ҮБХ-д манай АН-аас таних хүн байхгүй шүү дээ. Зөвхөн Цогтгэрэлийн компанаас гэхэд 40-50 хүн байгаа шүү дээ. Энэ хүн өнгөрсөн хугацаанд МАН-аас 54 тендер авсан байна. Үнэн бол хариуцлага хүлээх ёстой.
Н.Отгончимэг
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл15
Ард нь дандаа ороzууд байгаа. Монголд бүр ил цагаандаа гарч хаа сайгүй хар тамхины зарын самбарууд хананууд дээр сараачсан байна. Сайтруу ороод үзэхэд дандаа ороzууд зарж байналээ шууд телеграм руу оруулж дүүрэн хар тамхины зарууд. Төлбөрөө төлөөд хар тамхи байгаа байршлыг нь гүүгл мап дээр байрлуулж өгдөг. Ороzууд бүр даварч Монголын залуусыг хар тамхиар хиаруулж дуусгалаа
Ман Данхын үед Монголд хар тамхи бүр гаараад аймар болсон. Данх лалар женкотой нийлж ороzын бодлогийг шууд Монголд явуулж түүгээр нь хар тамхи орж ирэн Монгол урьд хожид байгаагүй их хэрэглэгчтэй бол хэдэн зуун мянгаар тоологдож байна энэ чинь аюулын харанга биш үү!!! Данхын талын самраа ороz тагнуул сайд болоод бүр замраагаа алдсан. Цагдаагаас бүр ямар ч мэдээлэл өгөхөө больсон шүү.
Гадны явуулга, хорлон сүйтгэх ажиллагааг ТЕГ хянаж шалгах үүрэгтэй!!!
Манай Тагнуулын байгууллага шууд л оросын заавраар ажил ладаг байх л доо….
Одо бүр даварсаар даварсаар Монгол залуусыг хар тамхинд живүүлж ханахгүй ороzын төлөө дайнд явуулж алуулах компанит ажиллагаа идэвжээд байна. Хаа сайгүй ороzуудын дайнд явж мөнгө олох зарууд хөвөрдөг болж. Монголд байгаа ороzуудыг шалгаж хөөж зайлуулахгүй бол Монгол улсыг дийлэхгүй дайндаа татан оруулж сөнөөхөөр шийдсэн байна шүү.
Наад хар тамхины чинь ард ороzууд болон ороzод төгссөн хууль хүчний урвагч худалдагдсан лалрууд байгаал даа. ороzуудтай нийлж Монголыг сөнөөх бодлогыг нь биелүүлж байна. Монголын залуус хар тамхинд живээд хар тамхиа авахын тулд мөнгөний төлөө юу хийхээс буцахгүй болж ороzууд Монголыг эзлэх бодлого юм.
Монголын тагнуул, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, урлаг соёлыг Буриадууд өмчилж ирсэн нь одоо хангалттай. Социализмын үед бас яахав Монголд өөрийн эрх байгаагүй. Дээр нь Орос хэлгүй бол хүн биш байдаг байсан. Одоо бол өөр.
Зссс
Ирэх сонгуульд уул нь ардчилсан хүч гарч ирэх нь дамжиггүй юм шүү дээ энэ улаан намын дарангуйлал идэлт уулт хэрээс хэтэрч байгаа үед. Зөв удирдаад явж чадахгүй байнх даа ан-ын дарга
МАН АН-ыг хоёуланг нь төрөөс зайлуулж байж хулгайч нартай тэмцэхээс биш хам хэрэгтнүүд нэгийгээ илчилбэл өөрсдөө ч шоронгийн хадаас болох учраас бие биенээ л барьцаалж л таарна.
Шшш элий балай гар уу
Үгүйдээ
Зөвхөн Цогтгэрэлийн компанаас гэхэд 40-50 хүн байгаа шүү дээ. Энэ хүн өнгөрсөн хугацаанд МАН-аас 54 тендер авсан байна. Энэ 40-50, 54 гэдгийгээ тодорхой хэл л дээ. тэгэхгүй бол хэн итгэх юм.
sydargyy baih heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Cryptocurrency Funds Retrieval Company with No Upfront Fee - Hire DUNENECTARWEBEXPERT. Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3