Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг \2026.09.28\ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд, тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Шадар сайд Н.Номтойбаяр гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах эрх зүйн шинэчлэлийг Засгийн газраас хэрэгжүүлж буйг танилцууллаа.
Түүнчлэн, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэн баталснаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Элчин сайд Томас Граф Монгол, Германы харилцаа улс төр, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийллээ. Германы хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компани, хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч ажиллахаа тодотгов.

Даваа - 09 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
1932 онд Минеральные Воды-д нэгэн хачин хөгшин гарч ирэв. Тэрээр 90 настай, "Кузюка" хочтой, хөл нүцгэн алхаж, тод өнгийн цэцэгтэй цамц өмсөж, хүүхдүүдтэй их тоглодог байв. Тэрээр хүүхдүүдэд өглөгөөр амттан худалдаж авч, шувуудыг хооллож, "Дуул, зөвхөн Бурханыг мэд" гэж хэлээд, муурнуудад амттан өгч, "Зөвхөн залбирлаар ид" гэж хэлдэг байв. Дайны үеэр Кузюка хүүхдийн цэцэрлэг рүү гүйж очоод "Гули-гули, намайг дага, бяцхан хүүхдүүд ээ, миний араас гүй!" гэж хашгирав. Хүүхдүүд инээлдэн түүний араас гүйж, дургүйцсэн багш нар араас нь дагав. Тэд бүгд барилгаас нэлээд холдоход аймшигтай дэлбэрэлт сонсогдов: Германы сум цэцэрлэгт тусав. Хэн ч гэмтээгүй. “Ариун тэнэг” хүний нүүрний ард 14 хэлээр чөлөөтэй ярьдаг, Атонит хийдийн хамба лам, Иерошемоманк Теодосий Кашин (Кавказын Хүндэт Теодосий) агуу пастор нуугдаж байгааг цөөн хүн мэддэг байв. Тэрээр 1948 онд 107 насандаа таалал төгсөв.