Гаалийн байгууллага нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, холбогдох арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.
Үүний үр дүнд 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан нэг кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо.
Уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Иргэн, аж ахуйн нэгж та бүхэн бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжилнэ үү гэж Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээллээ.
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
Насанд хүрцгээ
хар тамхичдын нэр усыг нууцалдаг нь МАН-ын хар тамхины мафийн бүлэглэлтэй холбоотой дог шүү.МАН-ынхан саарал ордондоо хар тамхи татацгааж байгаа нь ойлгомжтой. Саарал ордонд хар тамхи илрүүлэх төхөөрөмж үнэрч нохойнуудыг байнгын бэлэн байдалд байлгаж гишүүдийг орж гарахад нь заавал шалгалт хийж байх естой.
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
Монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан Намсамандад хатуу ял өгч, хар тамхины мафийг илчлэх цаг болжээ.