Цахим орчинд “алтны захиалга эхэллээ”, “алтан эдлэл захиалга”, “10 грамм алтны захиалгад 1 грамм алт бэлэглэнэ” зэрэг агуулга бүхий зар, сурталчилгаа нийтэлж, иргэдээс мөнгөн хөрөнгө урьдчилан авах замаар хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдол удаа дараа гарах боллоо. Иймд иргэд та бүхэн цахим орчинд алт болон тэдгээрээр хийсэн эдлэлийг худалдан авах, захиалахдаа тухайн эдлэлд Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягталж шалгах мөн худалдаалж буй этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэхийг заавал нягталж, шалгахыг зөвлөе. Түүнчлэн, зөвшөөрөлгүй этгээдийн дансанд урьдчилан төлбөр төлөх, аливаа нэгэн гүйлгээ хийхгүй байхыг анхааруулж байна. Иргэд та бүхэн хэт өндөр урамшуулал, ашиг амласан болон бусдыг татан оролцуулахыг санал болгосон аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, сэжигтэй үйл ажиллагааны талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлнэ үү.
ИРГЭД ТА БҮХЭН:
- Зөвшөөрөлтэй эсэхийг шалгах;
- Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягталж шалгах;
- Худалдагчийн нэр, хаяг, холбоо барих мэдээллийг нягтлах;
- Хувь хүний дансанд урьдчилан мөнгө шилжүүлэхээс зайлсхийх;
- Хэт өндөр урамшуулал, ашиг амласан зар сурталчилгаанд болгоомжтой хандах;
- Сэжигтэй тохиолдолд баримт, цахим хуудасны мэдээлэл, дансны дугаар болон холбогдох бусад мэдээллийг хадгалж, эрх бүхий байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.
!!ӨӨРИЙН МӨНГӨ, ЭРХ АШГАА ХАМГААЛЖ, ЦАХИМ ОРЧНЫ ХУДАЛДАА, ЗАХИАЛГАД БОЛГООМЖТОЙ ХАНДАНА УУ!!
Санхүүгийн Зохицуулах Хороо
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com