Сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 9-ний шөнө цагдан хорьсныг эрс эсэргүүцэж, холбогдох байгууллагуудаас нэн даруй хариу тайлбар шаардаж байна.
Чөлөөт хэвлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн мэдэх эрх нь ардчилсан нийгмийн үндсэн баталгаа юм.
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүйгээр хэрэглэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориг саад учруулах, хорьж цагдах байдлаар айдас, дарамт бий болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
МСНЭ дараах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.
1. Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нэн даруй ил тод мэдээлэх;
2. Цагдан хорих арга хэмжээний хууль ёсны үндэслэл, зайлшгүй шаардлагыг яаралтай хянан үзэж, үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй бол нэн даруй суллах;
3. Түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах болон хуульд заасан бусад эрхийг бүрэн хангах;
4. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг шалгахдаа хууль дээдлэх, хараат бус, шударга байх зарчмыг чанд мөрдөж, хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй байх.
Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш.
МСНЭ сэтгүүлч Т.Шинэбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллах болно.
Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах үйлдэлтэй бид эвлэрэхгүй!
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя!
Хууль ёс, шударга ёсыг чанд сахиулъя!
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл6
Хүрэлсүхийн цагаан хоолойнуудын хувь заяа.
aaaUg n onts notstoi hereg gej bodohgui bn , tiin uchiraas hiliin horig geech huulia togtooj gaduur murduj baitsaagaad shiidvel bolomjiin ymdaa , gevch iim zaalt chini gagtshuu erh medelten , bayn hulgaichuudad l zoriulsan ym bish uu ? gej bodogdoh bolloo .Yaagaad ve ?
Зочин 76.171.156.138 0 минутын өмнө боловсролгүй, бүдүүлэг, ёс зүйгүй авир гаргасан, сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүндэд ч нийцэхгүй үйлдэл хийсэн бол хуульд заасан хариуцлагаа хүлээх нь зөв. Хэрэв үйлдэл нь хууль зөрчсөн нь тогтоогдвол 6–11 сарын хорих ял, мөн өндөр хэмжээний торгууль ногдуулах нь зүйтэй гэж бодож байна. Хэн ч байсан хуулиас дээгүүр байх ёсгүй. Албан тушаал, мэргэжил халхавчлан хариуцлагаас мултрах ёсгүй.
боловсролгүй, бүдүүлэг, ёс зүйгүй авир гаргасан, сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүндэд ч нийцэхгүй үйлдэл хийсэн бол хуульд заасан хариуцлагаа хүлээх нь зөв. Хэрэв үйлдэл нь хууль зөрчсөн нь тогтоогдвол 6–11 сарын хорих ял, мөн өндөр хэмжээний торгууль ногдуулах нь зүйтэй гэж бодож байна. Хэн ч байсан хуулиас дээгүүр байх ёсгүй. Албан тушаал, мэргэжил халхавчлан хариуцлагаас мултрах ёсгүй.
Сэтгүүл зүй эрүүл байх бол гэж бодож байгаа бол энэ эвлэл сэтгэл зүй , ёс суртахууны зөрчилтэй сэтгүүлч нартайгаа ажиллаж нэрээ цэвэрлэж ав
Хүүкийн хулгайг ил болговол яадгийг харуулах төрийн төмөр нүүр буюу хулгайг хамгаалах хууль шүүхийн ялзрал