Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
“Оюу Толгой”, “Рио Тинто”компаниас Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон.
Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь "Оюу Толгой" ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэдгийг захидалд тэмдэглэжээ. Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөжээ. Үүнд:
1.Малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлнэ.
2.Иргэдийг эрүүл хүнсээр хангана.
3.Инфляцын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
4.Бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжинэ.
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Шүгэл үлээгч мэдээллээ баримт, эх сурвалж, шалгаж тогтоох боломжтой нөхцөлд тулгуурлан гаргасан бөгөөд тухайн үедээ үнэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол мэдээлэл гаргасных нь төлөө иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхгүй. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төсөл нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн хүн, хуулийн этгээдийг дэмжих, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, дарамт, өс хонзон, ялгаварлан гадуурхалт болон эрх зүйн байдлыг дордуулах үйлдлээс хамгаалах харилцааг зохицуулна.
Төсөл 26 зүйлтэй бөгөөд шүгэл үлээх, мэдээлэх сувгууд, хамгаалалтын баталгаа, нөхөн төлбөр, урамшуулал, санхүүжилт, хариуцлагыг хамарна. Мөн дагалдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулна. Хуулийн төсөл батлагдсанаар, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, авлигаас ангижирсан улс болох зорилтдоо хүрэх, олон улс дахь авлигын индексийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж үзлээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар,
-Хохирогч дахин хохирдог сөрөг үзэгдлийг таслан зогсооно.
-Гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаар гэмт хэргийн шийдвэрлэлт шуурхай болж, нуугдмал гэмт хэргүүд илэрнэ.
-Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага нь мөрдөгч, прокурор, шүүхээс хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх хангагдана.
-Хамгаалалтад авах субъектийн хүрээ өргөжиж, хүний эрхийг өргөн хүрээнд хамгаалах боломж бүрдэнэ.
-Хүний эрхийг хангасан гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бэхжиж, хамгаалалтын арга хэмжээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.
-Шүүн таслах ажиллагааг аюулгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангаж, шүүгчийн хараат бус байдлыг ханган, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзлээ.





Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл7
Худал үлгэр болно. Энэ бол залилан шүү Монголчуудаа. Өгөхгүй гэдгийн мэдсээр байж Рио Тинтод хууртагдаж болохгүй.
Rio ni Ontre- g avahiin tuld MAN-ii ner hund reputation tuiliin muu baigaag dalimduulan hiasan boogduulj hahuuli, songuuliin Mungu l manai guilts-aar hialailgah- aas bish Noogdol Ashig uguhgui. Noogdol Ashig uguh hural heleltsuuleg tailan shiidver garahad ert bn. Er ni Rio bol Hort Havdar. OT-g baritsaalan gadaadiin 15 bank- aas avsan geh zeeliin talaar 15 bank-tai ni haritsaad ehellee. Tom guren ulsuudtai zuvluldunuh-uur bolloo + Task Force.
Uchral-iin ZG ard tumendee Noogdol Ashig hurteeh-iin tuluu tuildaa hurtel ajillaj Bolohoos ni Bolohgui-g ni tultal ajillaj buig oilgoj bn. Shatahuun-ii talaar ch hiazgaartaa tultal zutgej DamdinNiam saidiigaa ongotsnoos barag buulgalgui olon ornuud ruu tsag nargui yavuulj Shatahuunii Olon Eh Uusgevertei bolgoh gej uneheer chardain, davhar shatahuun nootsloh aguulah savtai ch bolchih sanaatai zutgeseniig Boditoi harj unelen demjij bgaa. Harin olood irj bui Noogdol Ashig, Benzin Shatahuund ni Management hiij demjihiin orond ene sanaachlaga amjiltiig ni Poporch Bulaah, uur hohiroltoi tal ruu ni erguuleh zereg um um l bolj bn. By now Uchral is the Most Experienced Prime Minister like None Other.
Ner Hund ni Shalan deer navs unachihsan MAN- iig Uchral huleej avaad hagas jiliin dotor Namaa Ard Tumentei ni oirtuulah gej mun ch ih zovj bn daa. Songuul-iuud oirtchihson bdg. Namiin-haa ch, Zasag- iinhaa Baasiig arilgah gej...
Of course Art of Play should go with sometimes within Law n Etiquette.
Хаана байна тэр захидал. Үнэн бол харуулаач. Ер нь захидал бол баримт бичиг биш. Захидалд юу ч бичиж болно шүү дээ. Харин Оюутолгойн ТУЗ-ын шийдвэр гарсан бол тэр шийдвэрийг ард түмэндээ танилцуулаач. Захидал, ТУЗ-ын хурлын тэмдэглэл, ТУЗ-ын хурлын шийдвэр бол эрх зүйн чадамжийн хувьд өөр өөр зүйл. Захидал бол ямар ч эрх зүйн чадамжгүй зүйл. Яахаараа хүмүүсийг, ард түмнийг чулуу хөөлгөдөг байна. Эсхүл Монгол улсын Засгийн газар Рио Тинто мангаст барьцаалагдсан юм болов уу ...??? !!!
Дансандаа авъя