Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театр болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлч, инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай уулзав.
Тэрбээр, улс орны оюун санааны тусгаар тогтнолыг бататган хамгаалж, эх хэл, их түүх, эртний соёлоо түгээн дэлгэрүүлж ирсэн үе үеийн хамт олонд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэв.
Монголчуудын үнэт зүйл, давтагдашгүй өв соёлыг урлагийн хэлээр түгээн дэлгэрүүлж, дэлхийн соёлын охь шимийг дээжлэн толилуулж байгаад нь ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Соёл, урлагийн салбарынхан нийгмийг соён гэгээрүүлэгчид бөгөөд үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, ирээдүй хойч үеэ эх орноороо бахархаж, өв соёлоо дээдэлсэн иргэд болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай гэж үздэгээ онцлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний соёл, урлаг тэр дундаа театрын урлагт онцгой анхаарч, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, Ерөнхий сайд байхдаа Соёлын яамыг сэргээн байгуулснаар соёлын салбар төрийн бодлогод орсон, давсан орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон зэргийг Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар тодотголоо.
Театрын хамт олон 2031 оныг хүртэл “Шинэ замд хамтдаа” уриан дор Үндэсний театрын сургалт, судалгаа, зохиолын төв болж, театрын урлагийн байгууллагуудын үндэсний нэгдэл үүсгэх, олон улсын нэр хүнд бүхий театрын наадамд хоёр жил тутам оролцдог байх зорилго тавьжээ.
Энэ хүрээнд “Үндэсний жүжгийн сэргэлт болон хөгжлийн жил”, “Сэдэвчилсэн жүжгийн жил”, “Өрно болон дорно дахины жүжгийн жил”, “Уран сэтгэмжит жүжгийн жил”-ийн төлөвлөгөө гарган ажиллах юм.
Театрын хамт олон 95 жилийн хугацаанд үндэсний түүхэн, орчин үеийн, туульсын, хүүхдийн болон дэлхийн орчин үеийн, сонгодог 400 гаруй жүжгийг үзэгчдэд толилуулсан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх товчоо 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театрын суурин дээр Улсын төв театр байгуулах тогтоол гаргаснаар Монголын анхны мэргэжлийн театр үүссэн гэж үздэг.
Төв театр С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийж байсан түүхтэй.
Монголын театрын урлаг нь Их Монгол Улсын үеэс түгэн дэлгэрч, 200 орчим жилийн тэртээ ноён хутагт Данзанравжаа “Намтар дуулах дацан” хэмээх сонгодог бүтэцтэй театр байгуулж, “Саран хөхөөний намтар” болон “Эзэн Чингис”, “Мандухай хатан” зэрэг жүжиг толилуулж байжээ.
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
Монголын урлаг соёлыг социализмын үеэс атгаж ирсэн "ажилсаг зоригтой ухаантай Бурятууд" хулхи Европ Оросуудаа дууриаж үе нь өнгөрсөн хэн ч сонирхдоггүй дуурь балет жүжиг мэтээ сонгодог гэж шүлэнгэтэцгээдэг. Хаанахын ч сонгодог юм, хэддүгээр зууных ч юм бүү мэд. Лав л Азийнх тэр тусмаа манайх биш. Одоогийн 21- р зууных тэр тусмаа.
Чи харанхуй будуулэгээ 159.26.119.221 ингэж ил гаргаж балайрч хэрэгуй л болов уу
Teatriin sine barilaga yu bolson be?.........ene chyhal suu!!!!!!hyychin barilagiig ystgaj bolohgyi!!!tyyhiin hyndleltei erhem barilaga bolno....zai talbai mundsan bis dee!!hyychin barilgyydiig syitgej ygyi hiidegiig zogsooh heregtei!!!!!!!