Манай монголчууд буруу ярьж, зөв ойлгодог хүмүүс. “Ачит Ихт” ХХК-ийн ашиглаж буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг П.Цагаан болохоор “Ядуу агуулгатай балансын бус хүдэр” гээд тодорхойлчихож байгаа юм. Ядуу гэхээр ямар ч хэрэгцээгүй гээд ойлгогдчихно. Балансын бус гэхээр хаана ч харьяалалгүй, үндсэндээ хаягдал юм байна гэсэн агуулга харагдана.
Албан ёсны “хэл”-ээр нь болохоор “Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдэр” гэж байна.
Энэ хүдрийн овоолгоос Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан П.Цагааны гэр бүл катодын цэвэр зэс гаргаж авдаг.
Хамгийн гол нь одоогоор төрийн 100 хувийн эзэмшилтэй болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг П.Цагааны гэр бүл 100 хувь эзэмшиж байгаа нь шударга ёсонд хэр нийцэж байна вэ гэдэг юм. Чухам энэ талаар Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл уншигчиддаа мэдээллийг хүргэж буй.
Бид өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн “Ачит Ихт” ХХК-аас болж авлигын хэргээр шалгагдсан талаарх мэдээллийг хүргэсэн. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт”ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэх хэрэгт буруутгагдсан байдаг. Уг хэргийг удахгүй шүүхээр шийднэ.
Тэгвэл түүний АТГ-т шалгуулсан асуудал нь “Эрдэнэт үйлдвэр”-т очих ёстой “Ачит Ихт”-ийн 34 хувиас татгалзсантай холбоотой аж. Үүгээрээ дээрх хэрэгт буруутгагдаж буй бололтой. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”, “Ачит Ихт” компаниуд анхнаасаа 34:66 хувиар тохирч ажил эхэлж байжээ. “Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэрийн нээлт 2014 оны аравдугаар сарын 10-нд болж энэ талаар тус компанийн албан ёсны мэдээллийн сайтад “...100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Ачит Ихт” компани /Катодын зэсийн үйлдвэрийн хувьд “Эрдэнэт” УБҮ 34, “Ачит Ихт” ХХК 66 хувийн эзэмшилтэй/ “Эрдэнэт” УБҮ-ийн балансын бус хүдрийн овоолго буюу технологид тохирохгүй хүдрийг түшиглэн жилдээ 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ахархан хугацаанд барьж байгуулан жилдээ ганц тохиодог “Намрын дунд сарын шинийн 17”-ны билигт сайн өдөр нээлтээ хийсэн юм” гэж мэдээлж байв.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэн үйлдвэрийн нээлт дээр “... “Эрдэнэт үйлдвэр” гурав дахь охин компаниа ийн хүлээн авлаа” гэж мэдэгдэж байжээ.
Түүнчлэн 2014 арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “... “Ачит Ихт” компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг түшиглэн катодын зэсийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, 200 гаруй хүнийг ажлын шинэ байраар хангалаа” гэж байв. Үнэхээр ч тухайн үед буюу 2010 онд “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын гадуурх овоолгыг түшиглэн зэсийн үйлдвэр байгуулж, 34 хувийг “Эрдэнэ үйлдвэр” эзэмших гэрээ хийсэн байжээ.
Энэ дагуу “Ачит Ихт” ХХК нь 2014 оны наймдугаар сарын 8-нд 1/154 дугаартай албан тоотоор “Хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, санал, гэрээний төсөл”-өө “Эрдэнэт үйлдвэр”-т хүргүүлсэн байна. Үүнд “2010 оны гэрээг дүгнэх”, “...“Эрдэнэт үйлдвэр” нь 2010 оны гэрээнд заасан “Ачит Ихт” ХХК-ийн салбар үйлдвэрийн дүрмийн санд хөрөнгөө оруулахгүйгээр хувьцааны 34 хувийг шууд эзэмших”, “ТУЗ-д төлөөллөө томилох” зэрэг саналуудыг зааж орос, англи хэл дээр бичсэн 13 хуудас материалыг хүргүүлсэн байна. Орос, монгол хэл дээр хүргүүлжээ.
Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 11 хүнтэй ажлын хэсэг 2014 оны аравдугаар сарын 6-нд дээрх бичгийн хариулт болгосон дүгнэлтийг гаргасан байна. Түүндээ
-“Ачит Ихт” ХХК-ийн барьсан гидрометаллургийн үйлдвэрийн ТЭЗҮ үндэслэл муутай хийсэн. Эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай маш муу төсөл гэж үзэж байна.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь технологийн үзүүлэлтийн эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай зөвшилцөлгүй ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.
-“Ачит Ихт” ХХК-ийн ТЭЗҮ-д технологийн болон байгаль орчны эрсдэлийг үндэслэл муутай тооцоолон хийсэн байгаа тул энэ үйлдвэрийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хувь эзэмшиж оролцох шаардлагагүй.
-Бага агуулгатай болон исэлдсэн хүдрийн овоолгууд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажил үйлчилгээний үр дүнд бий болгосон, газрын гадаргуу дээр байгалийн төрхөөрөө баялаг биш баялаг тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмч хөрөнгө мөн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” нь энэ хүдрийн овоолготой холбоотой байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудлыг хариуцсаар ирсэн.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Ачит Ихт” ХХК-тай Иргэний хуулийн дагуу ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын орлогч Д. Даваасамбуу болон ажлын хэсгийн 11 гишүүн гарын үсэг зурсан дүгнэлт энэ.
Харин өнөөдөр “Ачит Ихт” ХХК-ийн өмгөөлөгч нь хэвлэлээр “... “Эрдэнэт үйлдвэр” нь “Ачит Ихт” ХХК-ийн санал болгосон 34 хувиас татгалзах үндэслэл болсон бололтой. Тухайн үед хоёр талын харилцаж байсан албаны бичиг баримтаас үзвэл “Ачит Ихт” ХХК нь гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж ирсэн нь баталгаатай нотлогдож байна” гэсэн тайлбар хийжээ.
Гэтэл ТӨБЗГ-ын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаар “Ачит Ихт”-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд “... “Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд “Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэж шийдвэрлэсэн байна.
Энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Дээр хэлсэнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэн л шүүхээр шийтгэгдэхдээ тулаад явж байгаа юм.
Нэг үгээр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-т очих ёстой 34 хувийн асуудал гацаанд байна гэсэн үг. Төрийн 100 хувийн эзэмшилд ирсэн атал ТӨБЗГ ганц “бөөрөнхий шийдвэр” бүхий хуралдааны тэмдэглэлтэй сууж байна. Харин “Ачит Ихт”-ийн эзэн П.Цагаан өнгөрсөн сарын эхээр үйлдвэр дээр нь очсон УИХ-ын гишүүдэд “Тусгай зөвшөөрлийг сунгахгүй удснаар бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрч, бүтээгдэхүүнээ үйлдвэрийнхээ гадаа бүтээгээд хадгалж байна” гээд гэдийчихсэн.
Энд тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэн “Ачит Ихт”-ийн 34 хувиас яагаад шууд татгалзав аа гэдэг анхаарал татаж байгаа юм. Тэр өөрөө татгалзсан уу, түүнийг татгалзуулсан уу. Өнөөдөр яагаад албан тушаалын хэргээр шалгагдахдаа тулсан бэ.
Эцэст нь хэлэхэд “Ачит Ихт”-ээс “Эрдэнэт”-д очих гээд арван жил “төөрсөн” 34 хувь Ц.Даваацэрэнгийн хэрэгтэй ямар холбоотой вэ гэдгийг Монголын хууль хяналтын байгууллага мухарлах хэрэгтэй юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ТА НАР НЭГ ЮМЫГ ЕРДӨӨ АНЗААРАХГҮЙ ЮМ. ТӨР ХЭЗЭЭ ЭНЭ ХАЯГДЛАА ЭЗЭМШИЖ БАЙСАН ЮМ. БЭ. ЯМАР Ч ХАМГААЛАЛТ ЭНЭ ТЭР БАЙХГҮЙ ОВООЛСОН ШОРОО Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ХОЦРОГДСОН МУУ ТЕХНОЛОГООР ОДОО ҮҮНЭЭС ИЛҮҮ ЮМ АВЧ ЧАДАХГҮЙ ГЭЭД АСГАСАН ХОГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ИРЭЭДҮЙД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭН МЭДЭЖ БАЙСАН ЮМ. ТИЙМ ТОЛГОЙТОЙ ЯМРАР Ч ХУЛНАЙЧ БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХҮН ГАДННАС ЗЭЭЛ АВЧ АСАР ИХ ЭРСДЭЛ ҮҮРЧ ОДОО ЦЭС БОЛООД ИРЭХЭЭР ГЭНЭТ Л УЛСЫН ӨМЧ БОЛДОГ БАЙНА Ш ДЭЭ. ХҮНИЙ НОУ ХАУ Г ИЧИХ Ч ҮГҮЙ АШИГЛАХ НЬ . ОДОО БҮГД Л ЦАГААНЫГ ДУУРАЙЖ ЭНЭ ОВООЛГООС ЗЭС АВАХ НЬ. ХҮҮХДЭЭ ХҮРДЭН ДЭЭР ХАЯЖ ЯВЧИХААД ХҮН ӨСГӨЖ ӨНДИЙЛГӨН УХААНТАЙ ХҮН БОЛГОСНЫ ДАРАА МИНЙИ ХҮҮХДИЙГ ӨГ ГЭДЭГТЭЙ АДИЛ ЮМ. ЭНЭ ЗЭС ЧИНЬ ЯАЖ БИЙ БОЛСНЫГ ОЙЛГОХ ХҮН БАЙНА УУ. ЯМАР ИХ ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР БИЙ БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ. ЭНЭ ЧИНЬ БАЯЛАГ БИШ ХОГ БАЙСАН ГЭДГИЙГ ОЙЛГОО Ч. ХОГЫГ БАЯЛАГ БОЛГОСОН НЬ ИД ШИД БИШ ШҮҮ ДЭЭ
ЭНЭ НӨГӨӨ УСАНД НОРСОН ХУЛГАНА ШИГ ХУЛГАЙЧ П6ЦАГААНЫ МУНХРУУЛГА БАЙНА. ЦАГААН ХУЛГАЙЧ ЧИ ХЭЗЭЭ ЮУТАЙ БАЙСАН БОЛООД МОНГОЛЫН ТЭР ИХ БАЯЛГИЙН ЭЗЭН ХЭМЭЭН ХАНХАЛЗАЖ, ТӨРТЭЙ ТҮМЭНТЭЙ ТЭРСЭЛДЭХЭЭР ШИЙДЭВ. ЧИ ҮЙЛДЭЛ БҮХЭН ЧИНЬ ХУЛГАЙ ЛУЙВАР ЗАЛИЛАН АЛБАН ТУШААЛЫН АЙМШИГТ ГЭМТ ХЭРЭГ. ЦААД ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙНХОО ДААЛГАВРААР ОЧИЖ ДЭЭРЭМ ХИЙЧИХЭЭД БАРАГ Л ХОГИЙГ БАЯЛАГ БОЛГОН ЭЗЭМШИЖ БАЙГАА ЮМ ДОНГОСДОГ ЧИ ЕР НЬ ХЭН БЭ ЭЭ? ТЭР ИХ БАЯЛГИЙГ ХЭЗЭЭ ҮХЭХЭЭ МЭДЭХГҮЙ ЧИ ГАНЦААРАА ЦААД АДГИЙН ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖТОЙГОО ИДЭХ БОЛЖ БАЙНА УУ? ЦААНА ЧИНЬ ТЭР БАЯЛГИЙН ЭЗЭН БАЙХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ЯДУУ ЗҮДҮҮ АМЬДРАЛ МУУ МУУГАА ҮЗЭЖ БАЙНА. ЦАГААН ЧИ МУУ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖТОЙГОО ШҮҮХЭЭР ЯЛААР ҮҮРСЭН ЧИНЬ ДЭЭР БАЙХ ШҮҮ.
Төр 34% хувь аа л авья гэж , яагаад болохгүй гэж Цагаан аа . Хэнд ч хэрэггүй хог болгочихсон нааж байна. Алив чи ажлын хэсгийн нүдэн дээр катализийн аргаар аа ижил хэмжээний гарцтай зэс гарга даа . Чаддаггүй л байхгүй юу. Эрдэнэтийн хүдрийг П. Даваацэрэнтэй хулгайлж угааж байсан аа хог шаар байсан болгоод байгаарай . Хоёр Пээ явж ялаа үүр.
Та нар миний өмч рүү дайраад юу ч олж долоохгүй. Тэр овоолгыг чинь миний өвөө хар, Ягаан, Хөх нар бүтээсэн юм.
Даваацэрэн бол Элбэгдоржийн хүн. Анх Эрдэнэтийн 49 хувийг Оросууд хувьчлах гэж байгаа талаар талаар Элбэгдоржид мэдээлсэн хүн. УХНА, ЖОНХУУ хоёр новшоо, энэ авилгачдыг шоронд хатаагаач.
Хаягдал овоолгоос зэс гарган авч байгаа Ачит-ихт компанид талархах хэрэгтэй. Монгол улс муухайдаа ч энэ хаягдлаа ашиглаагүй ирсэн юм биш. Хөгжлийн дагуу Цагаан биш юмаа гэхэд монголын нэг иргэн монголын Засгийн газар ашиглах л болно. Хамгийн гол асуудал төр, хувийн хэвшлийн хуулийн харилцааг л улам боловсронгуй болгох хэрэгтэй. Цагаан их баяжаад бна гэж харж байгаа бол түүнийг зохицуулдаг татварын хууль гэж гоё хууль бий.
тэгж луйдардахгүй шүү, хүн хийгээгүйг хийсэн болгож луйвараа цайруулах гэнэ. Ингэхэд Цагаан чи юутай байсан гуйлгачих билээ. элгээ солилна гэж биднээс хүртэл мөнгө аваа биз дээ. одоо ийм цайрчихсан загнаж яана, хөгшин хөвөө хүн байж хойтхио бодсон нь дээргүй юу?
Энэ овоолгод агуулах зэсийн хэмжээг тооцохгүйгээр хаягдал гэж үзэхгүй. Улсын үйлдвэрээс дээрэмдэж авсан зэсийн килограмм тутамаас монголын ирээдүйг урьдчилан идсэн хүүг давхар бодож болно. Ингээд тооцвол Цагаан маш их том хулгай хийж байна.
АДГИЙН ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ, ЦАВ ЦАГААН ЦАГААН ГЭГЧ БӨӨН ШУНАЛ ХАВ ХАР ЭТГЭЭДЭЭС ТӨР, АРД ТҮМЭН ӨМЧӨӨ НЭН ЯАРАЛТАЙ АВЪЯ. ХЭЗЭЭ Ч ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ ӨНӨӨГИЙН ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛСОН НОРОВЫН АЛТАНХУЯГ ӨӨРИЙН АМААР ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ЦАГААН ЧИ ХЭЗЭЭ ЮУТАЙ БАЙСАН ЮМ БЭ, ТЭР ХУЛГАЙГАА БУЦААЖ ӨГ ГЭЖ МЭДЭГДСЭН. БАС НЭГ МАШ НОЦТОЙ НЬ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ЦАДДАГГҮЙ ХУЛГАЙЧ ЭРДЭНЭТЭЭС ЖИЛ БҮР ГАВ ГАНЦААРАА 40 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ ТӨДИЙ ХЭРИЙН ДОЛЛАР ХУЛГАЙЛДАГ, НҮҮРС ТООХОО БАЙСАН, ДАНДАА ӨНГӨТ МЕТАЛЛ ХУЛГАЙЛДАГ ЗАДАРСАН ХУЛГАЙЧ БОЛСОН ГЭЖ МЭДЭГДЭСЭН. ЕР НЬ ЯМАР Ч УХААНААР БОДСОН ЭРДЭНЭТ ӨӨРИЙН ХУВИАСААР ТАТГАЛЗАНА ГЭЖ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮНД БАЙХ УУ? ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ДАВААЦЭРЭНГ ЗАХИРАЛ БОЛГОСОН. ЭРГЭЭД ЭЛБЭГ ХУЛГАЙЧДАА ХҮН ИТГЭХ АРГАГҮЙ ИХ МӨНГӨ ДОЛЛАРААР ИХ ТЭНГЭРТ АВААЧИЖ ӨГӨХ БОЛСОН ГЭДЭГ ЯРИА БАЙДАГ. ЭНЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ТАГ ХАРАНХУЙ БИШ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД Ч УСАН ХУЛГАНА ЦАГААН ДАН ГАНЦ Ч ОВООЛГО ХЭРЭГЛЭЭГҮЙ, ЦААШАА ЛАВХАН ОРСОН ГЭЖ БАТТАЙ СУРВАЛЖ ХАЛАГЛАН ЯРИХ БОЛООД УДСАН ГЭДЭГ.
Mongolchuud uursduu yu ch hiihgui hiij bgaa negnee eldveer helj bugsiig ni uhaad yum hiilgehgui er ni ih muuhai ulsuud yumaa iim baihad yaj ch hugjih ve dee Mongolchuud negnee tataj unagaadag Hyataduud bol negnee doiroos ni huliig ni urguud demjij bdag gesen unen yumaa
Монголчуудаас ухаад овоолоод бэлдчихсэн хүдрийг нь хог гэж нэрлээд дээрэмдэхийг юм хийх гэдэггүй юм.
Erdenet uildver 34huviig ni avah estoi. ter 34 huvi chini uildvereer damjin ulsad orj tsalin, tetgever bolon ard irgeded ochij baih uchirtai. Erdoo ter 11 hun toriin esreg ajillaj, neg esondoo tsagaand hahuulidagdaj uls avah estoi 34-iig avah nohtsol bolomjgui bolgoson alban tushaaltanguudiin huivaldaanii ur dun. ted ingej l ulsiin omchid haldaj huviin bolgoj avdag arga zalitai noxod. ovoolgogui bol Tsagaanii Achit ih dampuurna sh dee. 50/50 esvel barag toriin medel ni 70 huvi bsan ch bolno sh dee. Tsagaand 30 huvi bol 1000naslasan ch idej barahgui hool bolno hangalttai. Denduu ih shunal
end zahiral bsan Davaatseren alban tushaalaa urvuulan ashiglaj Tsagaand ilt davuu bdal olgoson sh dee. hariutslaga tootsoh zohih yaliig ni ogoh estoi
Hutsna biz ter chini Ganzorig zahirliin ued buh geree ni hiigdchihsen baisan za
Цагаан гуай ч буянтай юм хийжээ түүнээс туршлага судалж тэр 12 овоолгыг ашиглаач ээ
Энэ нийтлэлийг нэг харшилтай нөхөр сайт болгон дээр бичээд байдаг юм шиг байна.Төриин өмчийн компаниуд хаягдал ашиглах нь битгий хэл ,нөөц ихтэй газар очоод татаас аваад ашиггүй ажиллуулдаг шүү дээ.Ихт ачит хаягдлыг чинь ашиглая тэгээд эрдэнэт үйлдвэрт татвар төлье гээд гэрээ хийгээд гэрээний дагуу ажиллаж байгаа юм билээ.Тэгээд ч эрдэнэт хотод нийгмийн хариуцлагын хүрээнд цогцолбор барилгууд барихын зэрэгцээ Улсад өндөр татвар төлсөн байдаг юм билээ.Дуугүй л татварт төлсөн мөнгийг нь халамжиндаа хэрэглээд барьсан байгууламжийг нь үнэгүй ашиглацгаа
ганцаараа идсэн хулгана таргалахгүй ээ, цагаан чи монголын баялгийг буцааж өг. наад Эрдэнэт чинь чамтай чамгүй хийчихнэ. Хийнэ ч гэж өдий хүртэл хадгалж ирсэн юм. тэгээгүй бол юу гэж ингэж хураах вэ. Технолги өндөр болохоор ашиглана л гэж байгаа овоолго. Тэгээд чи цагаан дан овоолго ашиглаагүй шүү. бүгд мэдэж байгаа
нийтлэл ч гэж дээ юу бичих гээд байгаа юм зайлуул бүр ядчижээ угаасаа хяасан юмыг ашиглаж улсдаа татвар төлж 300 хүнийг ажлын байраар хангаж байгаль орчинд нөлөлж байсан хортой усыг тогтоосон нь буруу биш л бол энэ бол зөь ажил юм аа м
Olon hun ajliin bairtai bolgoj ulsad tatvar tulj bgaa harin ch heregtei uildver bolson sain bna
Монголчууд бас өөрчлөгдөж байна шүү. Сайхан хэрэг. Хүдрийг овоолсон шороо гэж нэрлээд л хулхидаж болохоо байж. Байгаль орчныхоо төлөө санаа зовдог болж.Гол нь авсанаасаа илүү аюултай луйвардалцаж өгсөн Төрийн албан тушаалтнуудын тухай ярьдаг болж.
Эхлээд ХМХ-ээр шантаажлана, харлуулна, гэмт хэрэгтэн болгоно. Ард түмний тархийг угаана. Дараа нь хонгилийнхон бизнесийг булаах, эсвэл том мөнгө салгахыг завдана. Ийм л зураг харагдаж байна. Эсрдэлээ үүрч, хөдөлмөр ноу хаугаа шингээж босгосон үндэсний үйлдвэр байхгүй болно. Бид үүнийг хүссэн гэжүү?
наадах чинь станы орнуудад гараад байгаа гэмт хэргийн шинэ төрөл рейдэр шүү дээ
Даваацэрэн гэж махан мануухайг угаасаа Эби мангасын кукол шдээ
Өдөр тутмын сониныхон чинь жинхэнэ шантаажчид болжээ төмөр дамын даргыг 70 саяыг өг өгөхгүй бол бичнэ гэж нүднйи булай болж байсан тэр нь сшиалаар цацагдаад нүдний булай
Монголд бизнес хийх бөөн лай юм байна дөө. юм хийсэн нэгнээ харааж зүхэж тал талаас нь барьж идэж, хулгайч дээрэмчнээр нь дуудаад. Төр нь хүнд сурталтай. Хүн зүгээр л дүүргийн эмнэлэгт шинжилгээ өгөх гэж танил тал хэд 3хүн мөнгө эгч байж урдуур дугаар авах жишээний. Ийм байхад бизнес хийх гэж хүн хичнээн олон даваа гүвээ шат шалгуур давах бол?Ийм дайны үйлдвэр бариад улсад татвар өгөөд, олон ажлын байр бий болгоод эрсдэл үүрч байхад хулгайч нохойхоор дуудаад. Энэ улс эх оронд чинь хэн үйлдвэр байгуулж, хэн ажил хийх юм бэ? Засгийн газар нь гэж өр тавихаас цаашгүй. Хувийн хэвшлийнхнийг дээрэмдэж тонож, шантаачилж авилга авсаар байгаад бүр сурцан. Хэвлэл мэдээлэл нь ч гэсэн захиалгааар улс төрчдийн гар хөл болоод шантаажны мэдээ бэлдээд амташцан
Монголчуудыг дурак хэвээрээ гэж итгэдэг чинь таны алдаа.
Төр засаг энэ олон жил хийх нь яасан юммбэ??? ягаад бэлэн болсон хоол дээр овоорцгоогоод байна. Дахиад цаана нь 10 гаран овоолго байгаа шүү дээ. Тэрийгээ ашиглаад ачит ихтийн технологоор үйлдвэр бариж яагаад болохгүй гэж. яагаад бэлэн болсон хоол дээр алалцаад байна. Цагаан шиг ингээд хийх хүн алгуу??? Нэг л юм хэлий. ЭРдэнэтийн Говил багт очоод хар. Эрдэнэтийн цагаан тоосоор 30 40 жил амьсгалсан иргэд шалтгаангүй хамар битүүрч, ханиалгаж онош тогтоогдохгүй байдалтай амьдарч байна. учир нь олон жил овоолсон шороо иргэдийн амьсгалийн замыг хордуулж байна. олон жил хэвтсэн шороог хурдан ашиглаж ард иргэдийг хордох аюулаас аварах хэрэгтэй. яагаад энэ тухай хэн ч ярихгүй байгаа юм бэ. Мөнгө үнэртээд байгаа болохоор ачит ихтийг боорлож байна уу. Ард иргэдийн эрүүл мэндийг хэнээс нэхэх вэ
Yag unen tsaana bgaa zunduu ovoolgiig ashiglaach mongolchuud ataarhuu hiihdee bish hun avchihlaa gedegt l ataarhdag
Хүн амын 60 хувь нь ямар нэгэн тэтгэмж халамжаар амьдарч, 260 мянган хүн/өрх ч юм уу хүнсний талон авдаг. Декреттэй эхчүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс ч яахав. Бусад нь??? Бид Шимэгч үндэстэн юм уу? Ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүдэх юм уу? Хэдхэн татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ дээрэлхсээр байх уу? Ажилгүй, залхуу хойрог нөхдийг ядахдаа өдөрт 5,000 төгрөгний нийгмийн хөдөлмөр хийлгэж болдоггүй юм уу. Дараа нь тэтгэмжээ өг! Дээшээ харж хэвтчихээд, хөдөлмөрчин иргэдээ мөлжөөд хэвтэх үү? Мөлжих ч биш доромжилж бн шд. Тэгээд бас төр засаг татвар хураамжаа нэмэх л юм ярина. Үгүй бол бидний ажлыг санхүүгээр дэмжээч гэнэ. (Ялгаагүй хэдэн нөхөд л түүнийг бүрдүүлдэг гэдгийг мэддэг ч юм уу).Ачит ихт бол хамгийн сайн жишээ. Хууль ёсны монгол иргэн байгуулсан монгол компани. Монголчуудаа дэмжье. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАЙРЛАЯ
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ХАЙРЛАЯ.УРАМ ӨГьЕ. ДЭМЖьЕ. САЙН БАЙНА АЧИТ ИХТИЙНХЭНД АМЖИЛТ ХҮСьЕ
ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ХЭЗЭЭ Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГГҮЙ ЮМОО, ЦАГААН ХУЛГАЙЧ ЯЛАА ЭДЭЛЖ ТААРНА, ЭДЛҮҮЛЭХ Ч БОЛНО. ОЛНЫ ХАРААЛ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ БИЙ.
ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ХЭЗЭЭ Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГГҮЙ ЮМОО, ЦАГААН ХУЛГАЙЧ ЯЛАА ЭДЭЛЖ ТААРНА, ЭДЛҮҮЛЭХ Ч БОЛНО. ОЛНЫ ХАРААЛ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ БИЙ.
ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ХЭЗЭЭ Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГГҮЙ ЮМОО, ЦАГААН ХУЛГАЙЧ ЯЛАА ЭДЭЛЖ ТААРНА, ЭДЛҮҮЛЭХ Ч БОЛНО. ОЛНЫ ХАРААЛ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ БИЙ.
ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ХЭЗЭЭ Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГГҮЙ ЮМОО, ЦАГААН ХУЛГАЙЧ ЯЛАА ЭДЭЛЖ ТААРНА, ЭДЛҮҮЛЭХ Ч БОЛНО. ОЛНЫ ХАРААЛ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ БИЙ.
ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ХЭЗЭЭ Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГГҮЙ ЮМОО, ЦАГААН ХУЛГАЙЧ ЯЛАА ЭДЭЛЖ ТААРНА, ЭДЛҮҮЛЭХ Ч БОЛНО. ОЛНЫ ХАРААЛ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ БИЙ.
Тамын тогооны үлгэр оршбой...
Хоосон овоолго биш 0.27 хувийн зэсийн агуулгатай хүдрийн овоолго шүүдэн
Ийм болхоор л Монголчууд бүгд улс төрчид болох гэдэг юм байна л даа.
одоо наад хэрэг түвэг учруулахаа зогсоо эрдэнэт үйлдвэрээс авдаг хүдрийг нь өгдөгөөр нь өгцгөө ачит ихийн ажилчин бидний амьдрал зогсох гээд байна