НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар нэгэн асуудлыг хэлэлцэхээр товложээ. Энэ нь хуулийн этгээдийг өөрчлөх тухай буюу Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийн нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр дараалалд багтаасан байна.
Хотын дарга Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийг хууль бусаар булаан авах ажиллагааг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсээр ирсэн. Ингэхдээ шүүхийн шийдвэр, холбогдох хууль тогтоомжийг уландаа гишгэж улайран зүтгэж байгаа.
Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын энэ улайралд шүүхийн шийдвэр, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжууд дэндүү багадаж байна, тэр ч бардаж байна. Хотын дарга Х.Нямбаатарын энэ улайрлын цаана олон нийтийн эрх ашиг байгаа гэвэл бас л худлаа болох биз. Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийг хууль бусаар булаан авах ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ одоо оноосон нэрийг нь өөрчилж төөрөгдүүлэх нь түүнд л ашигтай хувилбар бололтой. Энэ үйл явдалтай холбоотойгоор шүүхээс Хотын дарга Х.Нямбаатарын шийдвэрийг түдгэлзүүлэх тухай тогтоол уг нь гаргачихсан байгаа.
Мөн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн билээ.
Ийм байхад Хотын удирдлагууд шүүхийн шийдвэрийг үл тоон уулгалан дайрч, хууль бус үйлдлээ улам лавшруулсаар байна. Үүнээс харахад ер нь Монгол Улсад шүүхийн шийдвэр хэрэггүй цаас болж, хуулийн дагуу хийх гэсэн асуудал ч хоцорч, зүгээр л эрх мэдлээр уулгалан дайрдаг ийм цаг үе юм бололтой.
Сэтгэгдэл13
Нямка зөв шийдвэр гаргасан менежментийн хувьчлал нэртэй луйварыг таслан зогсоож чадсан байна
ДАВРАГСДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ. НИЙСЛЭЛЧҮҮДЭД НЯМБААТАР ХЭРЭГТЭЙ.
nemka shorondoo
ДАВРАГСДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ. НИЙСЛЭЛЧҮҮДЭД НЯМБААТАР ХЭРЭГТЭЙ.
nemka shorondoo
Ядмагхан бас хулгайч түрэмгийлэгч сэтгэлгээтэй хайрлагдаж өсөөгүй хотын дарга асан нянбаатар хуулиа дээдэл бузар булаан авах үйл ажиллагаа чинь хэзээ ч бүтэхгүй шүү
ДАВРАГСДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ. НИЙСЛЭЛЧҮҮДЭД НЯМБААТАР ХЭРЭГТЭЙ.
Нян Бао данжаадын юм үзээгүй охины тансаглал бас энд тэндгүй тархаад эхэллээ..
Нямбаатар чиний энэ увайгүй үйлдлээс болж ажилчид нь хохирох ёсгүй чи тэр хүмүүсийн цалин мөнгийг нь олгуулаач чиний луйвар арай дэндэж бна
ДАВРАГСДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ. НИЙСЛЭЛЧҮҮДЭД НЯМБААТАР ХЭРЭГТЭЙ. АЖИЛЧДАД ХЭРЭГГҮЙ, ХАНДАГГҮЙ ХАТАНБААТАРТ Л ХЭРЭГТЭЙ, ОБЪЕКТУУД БАЙСАНШҮҮ
Л.Оюун-Эрдэнийн үеэл, Хотын дарга Х.Нямбаатарын охины барьсан нэгхэн цүнх 15 сая төгрөг!
Менежментийн хувьчлал гэж буруу нэршил шүү дээ. Тус гэрээгээр удирдлагыг шилжүүлсэн болохоос хөрөнгийг нь өгөөгүй юм. Хотын дарга зөв шийдвэр гаргаж чадсан
ЗӨВ ЗӨВ, ДАВРАГСДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ. НИЙСЛЭЛЧҮҮДЭД НЯМБААТАР ХЭРЭГТЭЙ