ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 16 /Reuters/. Японы эдийн засаг энэ оны эхний улиралд шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаас их хувиар буурсныг өнөөдөр танилцуулсан албан ёсны статистик мэдээлэл харууллаа.
Тодруулбал, Японы дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өмнөх улиралтай харьцуулахад 0.2 хувиар буурсан нь 2024 оны эхний улирлаас хойш бүртгэгдсэн анхны буурсан үзүүлэлт болжээ. Үүнд өнгөрсөн улиралд экспортын хэмжээ буурсан нь голлон нөлөөлсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн улс орнуудад татвар ногдуулахаас өмнө экспортын эрэлт буурч байсныг тоо баримт харуулж байна.
Дөрөвдүгээр сарын 2-нд Америкийн тал Японы бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулсан юм. Мөн авто машинд 25 хувийн нэмэлт татвар ногдуулсан билээ. АНУ бол Японы авто машины үйлдвэрлэлийн хамгийн том зах зээл юм. Улс орнуудад татвар ногдуулах хугацааг хойшлуулсан боловч Японы тал хэлэлцээр байгуулж чадахгүй бол долоодугаар сараас эхлэн уг шийдвэр хэрэгжиж эхэлнэ.
“Трампын татвар ногдуулах шийдвэртэй холбоотой тодорхойгүй байдал ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд эдийн засаг саарч буй нь хоёрдугаар улирлаас илүү тодорхой болох төлөвтэй байна” гэж “BNP Paribas” фирмийн ахлах эдийн засагч Рютаро Коно Франс Пресс агентлагт хэлжээ. Японы тал АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа боловч Д.Трампын байр суурь өөрчлөгдсөөр байгаа тул хариу арга хэмжээг төлөвлөхөд хэцүү байгааг бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрсөн байна.
Хүн амын хөгшрөлт нь нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлж, ажиллах хүч, эрэлтийг хязгаарлаж байгаа тул Японы эдийн засаг нэлээд удаан хугацаанд эмзэг байдалтай байна. Японы Төв банк эдийн засгаа өсгөхийн тулд бодлогын хүүг сөрөг түвшинд хадгалах бодлогоо удаан барьсаар ирсэн боловч өнгөрсөн оноос хүүгээ аажмаар нэмэгдүүлж эхэлсэн юм.
“Японы эдийн засагт экспорт, хэрэглээ сул байгаа тул өсөлтийн хөдөлгөгч хүч дутмаг байна. Улмаар Трампын тарифаас үүдэлтэй цочролд маш эмзэг байна. Татварын асуудлаас үүдэлтэй нөлөөллөөс хамааран эдийн засаг уналтад орохыг үгүйсгэх аргагүй” гэж “Dai-ichi Life Research” хүрээлэнгийн ахлах эдийн засагч Ёшики Шинке Ройтерс агентлагт ярьжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл4
Олон 10 жил агшиж байна гэсс
Их хорь их долоогийн орнуудад багтдаг асар том эдийн засагтай япон улс залуу үеэ дэмжсэн бодлогод хөрөнгө оруулаагүй улмаас энэ улсын залуучууд нь хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлэх нь буурсны улмаас залуучууд нь багасч хөгшид нь ихэсч байгаа юм. Япон улсын засгийн газар залуу үеэ дэмжсэн бодлогод хөрөнгө оруулахгүй байгаа нь цаана АНУ байгаа. Европт бас төрөлт буурч хөгшин европ болж байгаа шалтгаан нь европын эрх баригчид ялангуяа ардчилсан эрх баригчид залуу үеэ дэмжсэн бодлого явуулдаггүй залуучуудынхаа боловсролын чанар амьдралын чанарыг сайжруулахад хөрөнгө оруулахгүй байгаа улмаас европын залуучууд хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлэх нь багасч, европын залуучууд нэг эсвэл хоёроос дээш хүүхэд төрүүлэхгүй байгаа юм. Япон солонгос европ хөгширч байгаа нь АНУ буруутай.
Hohi ni eee. hurshteigee muudaltsaad baival tegdiim. ameriktaa deerelhuuleed baij baihdaa taarsan erguu atsnuuud
ма хажуудх байрны guest house ажиллахгүй хэдэн жил болвоо? хямд аялдаг жуулчин байхгүй, оюутан залуус олноороо ирэхгүй, юу ч байхгүй. жижиг орлогууд байхгүйгээр том том худалдан авалт яаж хийхэвд. том компанийн үнэтэй бүтээгдэхүүний үнээ нэмээд гөлрөөд нэмээд гөлрөөд. богоон явахгүй байгаму. орос монгол хятад 🚆. залуус аялахгүй л