Алив ажлыг үр дүнгээр нь хэмжинэ гэдэг яасан ч гажиж болохгүй хууль бий. Гэтэл алба гүйцэтгэж буй ажил үүрэг нь бодит байдлаас алд дэлэм зөрөөтэй хүмүүс бас байх юм. Тэд бол шүүх, прокурорынхон бөгөөд бэлэн хууль барьж байгаад үнэн мөнийг ялган тунгааж гэмтэнд ял зэмлэл оноох үүрэгтэй. Уг нь ийм хэрэг үйлдсэн бол тийм ялтай гээд хар дээр цагаанаар бичсэн Эрүүгийн болон иргэний хууль байгаа л даа. Тэгтэл хачин юм. Гартаа байгаа “сурах бичиг”-ээ дандаа буруу хэрэглэж байна. Бүгд хуульч мэргэжилтэй атлаа сурах бичиг буюу хуулиа толгойдоо багтаагаагүй юм уу. Үгүй гээд тэднийг хуулиа мэддэггүйчүүд гэж хэлэх нь илүүц байх. Харин яагаад хууль зөрчиж хүмүүст буруу зөрүү ял тулгаад байдаг юм бэ гэвэл авлигад автчихсан, шуналын тулам болчихсон гэмээр нь шүүх, прокурорынхон дотор цөөнгүй гэж болно.
Салхитын мөнгөний ордтой холбогдсон хахуулийн эзэн хичнээн ч хуульчид байв даа. Уг нь тэднийг төр, засаг авлигаас хол байлгах гэж өөр албаны хэнд ч байхгүй өндөр цалин хөлс өгч байгаа. Гэтэл авах идэхийн дон тусч хууль хэрэгжүүлэгч биш гажуудуулагч болж байх юм. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн ярьж буйгаар түүнийг 2011 оноос хойш 16 удаагийн шүүх хурал хийж таван удаа цагдан хорьсон байх юм. Үнэн байдлыг сонсвол нэг зальтай хятад нөхрийн гомдлоор түүний ажил амьдралыг 10 гаруй жил прокурорууд хохироожээ. Уг нь тэр хятад нь 47 тэрбум төгрөгийг мөнгө угаах аргаар завшсан байхад Г.Буяндоржийг буруутгах гэж оролдоод тийм олон жилийн өнгөрүүлэв. Хэрэв прокурор шударга ажиллаж хуулиа мөрддөг бол хүний амьдралыг тэгж хохироохгүй байсан болов уу. Г.Буяндорж одоо арга ядахдаа гадныхны гар хөл болж гэмгүй иргэдийг хохироодог хуульчид, прокуроруудын хонгилыг нураах зорилгоор суулт, өлсгөлөндөө хүрээд байна. Сонин юм шүү. Тэр Шан Ду Шэнь гэдэг хятад нөхрийг гэмгүй хүн гэж явуулсан бол тэр нь сая хил хаалттай, дотоодод хөл хориотой байх үед хилээр орж ирээд шүүх хуралд оролцсон байх юм гэнэ. Тэгэхээр яах ч аргагүй хууль гажуудуулсан буруу юмандаа прокурорууд “хүчтэй” байгаа биз.
Бас Ерөнхий Сайд асан Ж.Эрдэнэбатыг ялгүй болгож суллалаа гэж байна. Сайн л хэрэг. Гэтэл яахаараа чи ял сонсох ёстой хүн гээд зургаан жил илүүгээр хорих ял оноосон юм бэ. Бас л хууль гажуудуулсан болж таарч байна. Түүнийг ноднин УИХ-д нэр дэвшээд явж байхад нь барьж хорьсоны бурууг прокурорууд л хүлээх учиртай. Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээрээ өдий болсон бол хэдэн хууль санаачилсан байх вэ.
Сонгогчиддоо хэрэгтэй ямар үйл бүтээсэн байж таарах вэ. Хувийн амьдрал нь ч түвшин сайхан байх байсан. Гэхдээ бусармаг ажиллагаатай хуульчдын буруу гарын “шүүс” болж байсаар өдий хүрсэн юм. Ингэхлээр Ж.Эрдэнэбат ажил амьдралаа алдсан хугацааныхаа хохирлоо тооцож гомдлоо гаргах нь зөв юм. Хохирлыг хариуцлага алдсан прокурорууд төлөх ёстой болж таарна. Ер нь бол хуульчдын хуудуутай явдлаас болж олон сар жилээр ажил амьдралаа алдсан хүн зөндөө бий. С.Зоригийг алсан хэрэгт буруутгагдсан Чимгээ, Содномдаржаа нар гэмтэн биш мэтээр яригдаад удлаа.
Гэтэл тэднийг сулладаггүй нь бас хачин. Хуулиа буруу хэрэглээд хүн хохироосон шүүгч, прокуроруудад хариуцлага тооцсон тухай мэдээ ер дуулддаггүй юм. Хачин хэрэг шүү. Тэд цалин хангамжаас эхлээд хязгааргүй эрхтэй хүмүүс биш л байлтай даа. Хариуцлагагүйн улмаас иргэдээ хохироосон хуульчдад өөрсдөд нь ял оноодог баймаар байна.
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
шиидсэн хэрэг нь буцдаг л юм бол хуульчидтай хариуцлага тооцож байх нь шударга!авилгадаж,ногоог нь зовоож хохироочихоод хэдэн жил болсоны дараа дээд шуухиин бугд хурлаараа эцсииин шиид гаргаж байгаа нь арай дэндуу!!
Буяндорж анхнаасаа л хонгилын том эзний дургүйг хүргэж дээ. Дараа нь эзэн явсан ч албатууд нь арьсаа хамгаалаад тэр хэвээр нь дараад хэвтчихсэн бн!
Эрдэнэбилэг, Билэгт, Хятадын иргэний ярьснаар бол өөрөө залингийн маш том уурхай юм байна лээ шүү МАН-гарууд юм амалсан биз тэгээд л ерөнхийлөгчийг харлуулах гээд сууж байгаа байх Харин ард түмэн бид авилга, офшертэй тэмцэж байгаа крөнхийлөгчийн талд шүү
Буяндоржийн зөв бурууг мэдэх юм алга. Хамгийн гол нь ард түмний татвараас цалинждаг хууль шүүхийнхэн бүтэн 10 жил өнгөрч байхад асуудлыг нэг талд нь шийдээгүй мөртлөө цалингаа бүрэн аваад , дээр нь авилга аваад ажил хийсэн дүр эсгээд бөөн бөөнөөрөө архидан зугаацаад, хүнмй амьдралаар тоглоод байгаа нь харамсалтай. Ядаж ыайхад төр засаг нь ч дийлэхээ байгаад байна.
Jenkotoi holbootoi bogood gaigvi biz de terneesee guigaach erh medelgvi ard tvmnees guij baihaar
Jenko gej neg tom hulgaich luivarchin bna aa
ХАХА ЭРГҮҮ ДАГЗ ЧАМ ШИГ ЮУ Ч МЭДЭХГҮЙ МАЛАН ТУУХАЙНУУД Л ДАЛД ЗАЙЛАЖ БАЙВАЛ ТААРНА..ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ ЮМ ЧАЛЧИХ ЮМ ХАХА
202.179.15.3 chi yugaa medej hutsaad bainaaa
МОНГОЛД ШҮҮГЧ ШҮҮХ ПРОКУРОР ЦАГДАА ГЭХ АЛБА ЯАСАН ГУТАМШИГТАЙ БОЛОЖ БАЙНА АА ..НЭР ХҮНД ГЭЖ БАЙХГҮЙ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ХЭРЭМ БОЛОЖ БАЙГААГҮЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД БИШ АВЛИГЧДИЙН НАМЫГ ДЭМЖДЭГ ГЭЭД Л ХЭРЭГ ХИЙСЭН ЗАЛИЛАГЧ ХҮРТЭЛ ЭРГЭЭД НОЦОЖ БОЛДОГ... МАНЫ ЗАСАГЛАЛЫН ҮЕД ҮЗЭЭГҮЙ ЮМАА ҮЗЭЖ ҮХЭРТЭНЭГҮҮД ТУУЛАЙ ГҮЙЦЭДЭГ ЦАГИЙГ ҮЗЭХ ГЭЖ ДЭЭ ...ХЭХЭ..ХЭН НЬ ЯЛТАН ЮМ БЭ ? ХЭН НЬ ШҮҮЖ ХЭРГИЙГ ШИЙДДЭГ ГЭДЭГ НЬ БАЙХГҮЙ БОЛОЖ ТАНИЛТАЙ НАМТАЙ Л БОЛ ЯЛТАНГУУД ЭРГЭН НОЦДОГ ЦАГ БОЛОЖ ТҮЙ ...
Ийм нэр компанидаа өгдөг хүмүүс гайгүй хүмүүс байх уу?
Элбэгдоржийн ХОНГИЛЫН шүүгчид,прокуроруудыг зайлуулж цэвэрлэггүй цагт хууль хэзээч шудрагаар иргэдэд үйлчлэхгүйн ойлгомжтой гэдэг нь амьдрал дээр харагдаад байна шүү дээ.Үүнийг манай Төрийн өндөрлөгүүд ерөнхийлөгч яагаад дуугүй харж суугаад тэдний толгойг илээд байдаг юм бол.....Төр засгийнхаа дээр гарчихсан хуульчидтай,төрийн албаны хамгийн өндөр цалин авдаг эрх дархтангууд тгэсэн мөртлөө ихэнх нь Тэрбумтангууд байдаг...Буяндорж бол өөрийн биеэр туулсан үзсэн учир аргаа бараад тэмцэж байна гэж ойлгож байна. Хохирсон улсууд үүнд нэгдэх хэрэгтэй,эд нартай Төр Засан нь тэмцдэггүй юм бол ард иргэд тэмцэхээс өөр яаха билээ????
Ариунаа гавьяат МАН-ын 100 жилийн ойгоор дуулж бүжиглээд зурагтаар гараад байна лээ.
Элбэгдоржын түлхүүрүүд Баттулгын түлхүүрүүд болсон Гэхдээ одоо түлхүүр цоожны асуудал дуусна. Эвдэрхий цоож түлхүүрүүд эзнээ гацаана, зэвэрнэ Түүхийн хог дээр үүрд үлдэнэ Хугацаа дууссан гэжТэнгэр хэлж буй
Hamgiin ynen baih yostoi syyh prokuroriinhoon ta nar mal boljee!!!iim zasagt yaj ynenii tyhai yarih be?yaj chaasaa ajil yabah be?Yaj amjuulaad bainaa,eneegiin ajilaan dendyy togloomtoi tor bys yy?.....Mongolchyyd yum bodoh chag boljee!!Eh oron dyyrchee?....herheheen hen ch yl medne!!!!
XOXCHIN MONGOLD TORSNIICHIN GAI BUSHUUHAN MONGOLOOS TONIL
Ер нь ганц шүүх прокурор бишээ.Шийдвэр гүйцэтгэгчид гэж хүнийг маш бүдүүлгээр хохироодог хуулийн хувцас ашигладаг залилагч нар байна.Ард түмэн шударга бус явдлын өмнө сөхөрч байна..
Салхитыг авилгачин шүүгчид ихэнх нь эргэж ноцоод ажилдаа орсон.Ийм хуультай байхад шүүгчид хуулийнхан давралгүй яахын.
Эрдэнэбатыг сулладаг нь бас л МАН бодлого, хөрөнгиыг нь хурааж шоронд илгээх хэрэгтэй
Өнөө урлагийнхан хаачсан бэ? Жагсаx, эсэргүүцэx , бодлоо илэрхийлэхийг дэмжиж уриалж байдаг улс тэд л байдаг юм билээ гадаадад бол ....???
ПРОКУРОРын удирдах ажилтаны зөвөлгөөн болж байна гэсэн. НААНА чинь ПРОКУРОРууд болохгүй байна гэж ИРГЭД мэдээлэл хийж байхад ТА НАР яагаад дуу гарахгүй байгаа юм вэ? ТА НАР иргэдтэй л ажилладаг биз дээ.ТА НАРЫГ шүүмжлээд байхад таг дуугүй. АРАЙ л байна
Ой мод өндөртэй намтай, олон хүн сайнтай муутай гэсэн ардын зүйр цэцэн үг байдаг. Цөөхөн хэдэн болж бүтэхгүй хүмүүсээс болж бүхэл бүтэн системийг харлуулж болохгүй. Ажлаа сэтгэлээсээ хийж байгаа олон шударга хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн манай нийгэм гэмт хэрэг, хууль бус байдалдаа бүтэн живчихээгүй өнөөдөртөө бид аюул багатай, амар жимээр амьдарч байна. Хэрэв шүүх, прокурор энд яриад, бичээд байгаа шиг байдалд орсон бол зарим нэг улс, орон шиг гэмт хэргийн тоо тэнгэрт тулж, гадагшаа гарахаас эмээж амьдрах байлгүй!
Буяндорж ямар хөгийн амьтан байлаа, мартчихсан уу? Өөрийн буруу луйвараа сайн бод. Жинхэнэ луйварчин чинь Буяндорж шүү дээ.
ariunaagiin nohor gegch sain ehneriig neriig sar hudalj idne gejj...huniig arhi spirt geed olon luivar bga baihaa
УРЛАГИЙНХАН ЯАСАН БЭ, ТАГ, ХЭЛ НЬ ТАТЧИВ УУ, ХӨЛ НЬ ХУГАРЧИВ УУ
ВАА ЦУС ГЭЖ. ҮНЭН ХУДЛАА ЮУ БОЛООД БАЙГААГ ЧӨТГӨР, БУРХАН ХОЁР Л МЭДЭХ БАЙХ.
Прокурорууд их учир бий Хэргийг хааш нь эргүүлэх вэ гэдгийг гардан хийдэг Авилгач нар чинь шүүгчдээс илүү прокурор нар шүү
буяндорж ариунаа хоёр ямар их хөгшрөө вэ?
Эрдэнэбилэг, Билэгт, Хятадын иргэний ярьснаар бол өөрөө залингийн маш том уурхай юм байна лээ шүү МАН-гарууд юм амалсан биз тэгээд л ерөнхийлөгчийг харлуулах гээд сууж байгаа байх Харин ард түмэн бид авилга, офшертэй тэмцэж байгаа крөнхийлөгчийн талд шүү
Хууль тогтоож байгаа УИХ өөрдөө тааруулаад цоорхой хууль батлаад байгаа юм биш биз
Ямар ч байлаа эхнэрээ хаврын хар хавсраганд гадаа суулгахдаа санаа зовдоггүй л этгээд байна. Ийм хүн юуны төлөө яагаад зүтгээд байгаа нь ерөөс ойлгомжгүй
Энэ хүртэл хэлмэгдсэн дүрд тоглох юм?! Сэлэнгийнхэн, ялангуяа Зүүнхараагийхан энэ луйварчныг сайн мэднээ.
Shyyhiin bid yanhandaad l nohoi otsognolt hiij ih mongoo yrdegdee