sonin.mn
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд уг мэдээлэлдээ: "Хуурамч шатахуунаас болж өдөр тутамдаа авто машинтай жолооч нар, уул уурхайн салбарын хүнд даацын тоног төхөөрөмж эвдэрсээр байна. Монгол Улсад жилд 300 гаруй мянган тонн хуурамч шатахууны түүхий эд импортлоглдож байна. Энэ нь 400 орчим мянган тонн шатахуун болдог. Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь хуурамч бензин, түлшинд 2.5 дахин их, нүүрс устөрөгчийн давхар исэл 5 дахин их, бензол 12 дахин их ялгардаг нь хотын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж байна.
 
Баримт
 
1. Хуурамч шатахуун үйлдвэрлэгч улс төрийн бүлэглэл 200 тэрбум төгрөгийн татвараас зугтсан.
2. Хуурамч шатахууныг хадгалах буюу агуулах, тээвэрлэх, үйлдвэрлэх явцад дэлбэрэх аюултай. Хамгийн бодит жишээ 2021.03.02-ны үүрийн 5 цагт Петролиум продакшн компанийн үйлдвэрт онц ноцтой дэлбэрэлт боллоо.
3. Хуурамч шатахуунаас ялгарч буй хорт утаа, хүхэр, бензол, нүүрс устөрөгчийн давхар исэл нь эмэгтэйчүүдэд үргүйдэл, ургийн гажиг үүсгэхээс гадна уушги дотоод эрхтний хорт хавдрын өвчлөлийг түргэсгэдэг.
4. Монгол Улсад хуурамч шатахуун хэрэглээгүй машин нэг ч байхгүй бөгөөд өдөрт 5 машин тутмын 1 нь хуурамч шатахуунаар цэнэглэгдэж байдаг.
5. Хуурамч шатахууныг гол нийлүүлэгч нь Тарафигура компани гэж гадны компани бөгөөд Монгол болон Африкийн буурай хөгжилтэй улсуудад хуурамч шатахуун нийлүүлэх замаар мөнгө олдог.
6. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар Онцгой албан татварын хуулийг хоёр удаа боловсруулан Сангийн яамад хүргүүлсэн ч Засгийн газрын хуралдаанд оруулаагуй, хууль болгох шаардлагагүй гэж үзэж байв. Өнөөгийн Сангийн сайд Б.Жавхланг хуурамч шатахууны эсрэг байр сууриа илэрхийлэхгүй бол огцортол тэмцэнэ.
7. Энэ салбарт бизнес эрхлэгч УИХ-ын гишүүн Д.Баттөмөр та өнөөдрийг хүртэл яагаад дуугүй байна вэ. Нефтийн олон компанитай хүн хуурамч шатахууны эсрэг нэг ч үг хэлсэнгүй.
8. Хэрэглэгчид стандартад нийцсэн шатахуун хэрэглэх эрхтэй. Үүнийг Монгол улсын засгийн газраас баталсан Стандарт хангадаг. Гэвч аж ахуйн нэгжүүд нэмэлт бүтээгдэхүүн холих нь олон улсын стандарт гэж төрийн шийдвэр зерчсөн мэдэгдэлийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун өгч байв.
Хэрэглэгч хаан, Гэвч хуурамч шатахуун хэрэглэсээр байвал хохирогч хэвээр үлдэнэ" гэсэн байв. 
Мөн энэ хурлын үеэр иргэн Г.Хонгор нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний хажуу дахь "Петровис" компаний шатахуун түгээх газраас бензин автал машин нь эвдэрсэн хэмээсэн юм.
 
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.